x

О.Сэлэнгэ: Гурван ихэр охин төрүүлээд эрүүл саруул өсгөж байгаагаа эмэгтэй хүн болж төрсний гавьяа, аз завшаан гэж боддог

Ерөнхийлөгч Х.Баттулга “Эхийн алдар” I,II одон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр зарим ээжид Төрийн ордны “Есөн хөлт, цагаан тугт” танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

“Эхийн алдар” II одон гардан авсан Отгонбаатарын Сэлэнгэтэй ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одон гардан авсан Танд баяр хүргэе. Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу.

-Өнөөдөр төрийн тэргүүнээсээ “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одон гардсан авсандаа маш их баярлаж, сэтгэл их догдолж байна.  Энэ хүртэл надад тусалж, дэмжиж ирсэн аав, ээж нар, хайрт хань, гурван ихэр охин бас сайхан  хүү нартаа бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Намайг Отгонбаатарын Сэлэнгэ гэдэг. Энэ жил 30 настай. Би дөрвөн хүүхэдтэй. Гурван ихэр охин, нэг хүүтэй. Хүү маань найман настай.

-Төрийн тэргүүнээсээ “Эхийн алдар” одон гардан авах мөчид юу бодогдож байсан бол.

-Сэтгэгдэл маш өндөр байлаа. Одонгоо гардан авч байхад Ерөнхийлөгч маань  сайхан үг хэлэхэд өөрийн эрхгүй огшиж нулимс цийлгэнээд ирсэн. Хүн болж төрснийх үнэхээр мартагдашгүй дурсамжтай  өдөр болж байна .

-Мэдээж гурван ихэр хүүхэд өсгөх нь  нэг хүүхэд өсгөхөөс их ялгаатай. Гурван ихэр хүүхэд өсгөх амаргүй байх.  

-Нэг хүүхэд өсгөхөд ямар их ачаалалтай байдаг билээ. Тэгэхээр гурван ихэр хүүхэд өсгөхөд хоёр гурав дахин ачаалал нэмэгддэг. Хүүхдүүдээ өсгөхөд хань маань маш их тусалсан. Нэг жил ажил хийлгүй надтай хамтдаа хүүхдүүдээ өсгөлцсөн. Мэдээж ээж, аав нар маань, хайртай хүмүүс маань байсан учраас энэ их  ачааллын ард гарч чадсан. Одоо гурван ихэр маань  ой гарантай эрүүл энх,  сайн сайхан өсөн торниж байна.

-Гурван ихэр хүүхэд төрөх нь ховор тохиолдол. Анх гурван ихэр охинтой боллоо гэж сонсоод ямар сэтгэгдэл төрж байв.

-Гурван ихэр охиноо би өөрөөрөө төрүүлсэн. Мэдээж хэрэг маш их аз жаргалтай байсан. Гурвын гурван хүн өөрөөсөө төрүүлээд эрүүл саруул өсгөж бойжуулж байгаа маань  эмэгтэй хүн болж төрсний гавьяа, аз завшаан гэж боддог.

-Ханийнхаа талаар та юу хэлэхсэн бол?

-Миний хань бид хоёр хүүхэд ахуй цагаасаа найзалж нөхөрлөж ирсэн. Гэр бүл болоод 11 жил болж байна. Энэ хугацаанд хамтдаа бие биенээ түшиж аз жаргалтай амьдарч байна.  Бүх зүйлд тусалж дэмждэг  ханьдаа их баярлаж явдаг. Хань маань хажууд байгаагүй  бол гурван  ихэр охиноо өсгөхөд  чанга байсан. Төрөөс ийнхүү хүндэтгэн шагнаж байгаад талархаж, хүүхдүүдээ улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө хичээж зүтгэнэ.

-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал хүсье. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Нийт одон авсан ээжүүддээ баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хүүхдүүдээ өсгөхөд байнга тусалж дэмждэг ханьдаа, аав, ээж нар, хайртай бүх хүмүүстээ баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 9 цаг 9 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 9 цаг 10 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 9 цаг 11 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 9 цаг 23 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 9 цаг 27 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 10 цаг 37 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 11 цаг 13 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 11 цаг 17 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 13 цаг 21 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 13 цаг 25 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 13 цаг 27 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 13 цаг 30 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 13 цаг 37 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 13 цаг 42 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 15 цаг 4 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 15 цаг 11 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 15 цаг 36 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 15 цаг 38 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 15 цаг 39 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 16 цаг 0 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top