x

С.Болд-Эрдэнэ: Төрдөө, түмэндээ үнэлүүлнэ гэдэг маш сайхан юм

Монгол Улсын Гавьяат жүжигчин Сугарын Болд-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэнд баяр хүргэе. Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Маш сайхан баярт үйл явдал тохиож байна. Төрдөө “үнсүүллээ”. Монгол Улсын Ерөнхийлөгч маань миний өчүүхэн хөдөлмөрийг өндрөөр үнэлж, Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнасанд үнэхээр их талархаж байна. Мэдээж маш олон хүнд баярлаж, талархсанаа илэрхийлэх нь зүйтэй. Төрүүлж өсгөсөн аав ээж, хайрт хань, үр хүүхэддээ болон хамт олондоо маш их баярлалаа. Би Улсын Драмын Эрдмийн Театрт 20 гаруй жил ажиллаж байна. Манай театрын 90 жилийн ой мөн энэ жил тохиож байгаа. Энэ түүхт 90 жилийн 20 гаруй жилд нь театртайгаа хувь заяагаа холбож, уран бүтээлээ туурвижээ. Хамтарч ажилласан олон уран бүтээлчид бий. Бүгдэд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хамгийн гол нь үзэгч, түмэндээ маш их баярлалаа. Өмнө нь мэддэггүй байж. Гэхдээ энэ хүнд их урам, цаашид ихийг хийж бүтээх сэдэл, хүчийг өгдөг юм шиг санагдлаа. Цаашид улам их хичээж ажиллах урам авлаа. Бүгдэд нь маш их баярлалаа. Төрдөө, түмэндээ үнэлүүлнэ гэдэг маш сайхан юм. Энэ их хайрыг дааж явах хариуцлага ирж байна даа. Үзэгчдэдээ, ард түмэндээ, төрдөө маш их баярлалаа.

-Монголын драмын урлаг унал­тад байсан тэр цагт Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Н.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлчид орж ирснээр хэлтэй, хөлтэй болсон гэж үздэг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ? 

Аливаа урлаг явдгаараа явна. Гэхдээ шилжилтийн үед урлагийн салбар тэр чигтээ уналтад орж байсан. Бидний үе бол яг тэр үеийн дараах нь юм. 2000 оноос Улсын Драмын Эрдмийн Театрт ажиллаж эхлэсэн цагаасаа хойш үеийнхэн болон ахмадуудаараа заалгаж, зөвлүүлж олон уран бүтээлийг хувиараа ч, хувьсгалаар ч хийсэн байна. Би таны хэлсэнтэй санал нэг байна. Мэдээж бүх бүтээлүүд маань төгс байх албагүй шүү дээ. Сайнтай муутай аль нь ч бай хоёргүй сэтгэлээр сайн, сайхан уран бүтээл хийхийн төлөө зүтгэсэн. Энэ хичээл зүтгэлийг минь төр, засаг үнэлсэнд маш их баяртай байна.

-Анх урлагт хөл тавьснаас хойш хичнээн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн байдаг вэ?

-Би чинь 1995 онд СУИС-д элсэж ороод 1999 онд сургуулиа төгсөж байсан юм. 2000 оноос өнөөдрийг хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт ажиллаж байна. Мэргэжлийн урлагийн ууган байгууллагад 20 орчим жил ажиллаж, сэтгэл зүрхээ зориулан хишиг буяныг нь хүртээд явж байна даа. Одоогоор 80 орчим жүжиг, 30 орчим уран сайхны кино байгаа болов уу. Хажуугаар нь 2 цомог гаргасан. /Инээв/

-Жүжигчин мэргэжлийн онцлогийн талаар та юу хэлэх вэ?

-Урлагийн мэргэжил нэг бодлын их сайхан. Юу нь сайхан байдаг вэ гэхээр өнөөдөр хаан ч болдог, харц ч болдог. Их сонирхолтой хүн судлахуй шүү дээ. Олон хүний ертөнцөөр аялах боломжийг олгодог гэх үү дээ. Жүжигчин хүн гэдэг дэлхий дээр байгаа долоон тэрбум хүний өнгө өнгийн сэтгэлийг судалдаг, янз янзын мэргэжлээр ажилладаг, хүний сэтгэл, дотоод ертөнцөөр аялаж чаддаг. Бүх ажил, мэргэжилд л хэцүү талууд бий. Хэцүү зүйл олон байдаг. Уран бүтээл хийх болгонд “хүнд хүрэх болов уу, энэ дүрийг бүтээж чадах болов уу” гэсэн түгшүүр төрж байдаг ийм л мэргэжил. Бид өөрсдөө үүндээ хайртай, дуртай болчихдог, салж чаддаггүй. Өөр ажил хийж чадахаа болиод өөрийн мэдэлгүй дурладаг. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт ажиллаад явж байна.

-Баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ 15 цаг 20 мин Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 16 цаг 30 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 16 цаг 31 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 16 цаг 32 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 16 цаг 33 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 16 цаг 34 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 16 цаг 35 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 16 цаг 36 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 16 цаг 41 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 16 цаг 46 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 16 цаг 48 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 16 цаг 50 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 16 цаг 52 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 16 цаг 53 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 16 цаг 54 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 16 цаг 55 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 16 цаг 56 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 16 цаг 57 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 16 цаг 58 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 16 цаг 59 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top