x

"Цагаан сонголт хийлээ ч намууд нэр дэвшигчдээ солих эсэх нь эргэлзээтэй болсон"

“Нээлттэй нийгэм форум”-ын судлаач Д.Энхцэцэгээс цагаан сонголтын талаар тодрууллаа.

-Цагаан сонголт гэж юу юм бэ. Цагаан сонголт хийх нь зөв үү?

-Ардчилсан улсын иргэн болохын хувьд Монгол Улсын иргэн олон улсын хүний эрхийн пакт болоод түүнд нийцэн гарсан сонгуулийн хууль тогтоомжийн дагуу “бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох” эрхтэй. Сонгууль “жинхэнэ ёсоор” болно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр улс төрийн утга учиртай өрсөлдөөн болохыг хэлээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, нэг талаас нэр дэвших үйл явц нь тэгш шударга, хүртээмжтэй нөгөө талаас сонгогчийн хувьд сонгууль нь бидний хэлж заншсанаар сонголттой сонгууль байх шаардлагыг хэлээд байгаа юм.

Сонгогчийн байр сууринаас лавшруулбал, саналын хуудсан дээр нэр нь бичигдсэн нэр дэвшигчдийн хэн нь ч таалагдахгүй бол заавал хэн нэгнийг сонгох албагүй, саналын хуудсан дээр огт тэмдэглэгээ хийлгүй санал тоолох машинд уншуулахыг зарим хүмүүс цагаан сонголт гэж хэлдэг. Сонголтгүй сонгууль боллоо гээд сонгох эрхээ эдлэхгүй урвайх биш, сонгуульдаа оролцох бололцоог хуулиар нээж өгч сонгуулийг учир утгатай болгож байгаа нэг арга гэж ойлгож болно.

Манайх шиг сонгуулийн дүн сонгогчдын 50 хувиас дээш ирцээр баталгаажиж хүчинтэй болдог, сонгуулийн легитим чанар нь үүгээр баталгааждаг улсад энэ зохицуулалт маш чухал ач холбогдолтой. Энэтхэг гэх мэт бусад улсуудад “хэнийг ч сонгохгүй” гэснийг дугуйлах хэлбэрээр ч гэсэн байдаг. Ийм сонголт ихсэх нь нэг талаар "намуудад нэр дэвшүүлэх үйл явцаа сайжруул, сонгуульд хариуцлагатай оролц" гэсэн нэг ёсны дохио сануулга болдог гэж үздэг.

-Сүүлийн үед цагаан сонголт хийх уриалга сошиалаар багагүй өрнөх боллоо. Энэ нь хэр зөв юм бэ?

-Цагаан сонголт хий гэж байгаа нь улс төрийн тодорхой үр дагавар бүхий нэг хэлбэрийн шийдвэр гаргуулахаар нөлөөлж уриалж байгаа явдал. Энд би хоёр зүйл л хэлмээр байна. Нэгдүгээрт, ардчилсан сонгуулийн нэг гол зарчим бол сонгогч саналаа чөлөөтэй, нууцаар гаргах зарчим байдаг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг иргэддээ Үндсэн хуулиар баталгаажуулаад олгосон орны иргэний хувьд сошиал медиа болон бусад сувгуудаас авч байгаа мэдээлэлд элдэв цензур тогтоох хэцүү. Мэдээллийн эрин зуунд сонгогч өөрөө хариуцлагатай байж, олон янзын сувгуудаас мэдээлэл авахдаа бодож тунгааж хэрсүү хандах нь зүйтэй.

Эцсийн эцэст сонголт сонгогчийн гарт бий. Танд ямар ч сонголт хийхийг уриалж байсан, эцсийн дүндээ сонгуулийн өдөр очоод ямар ч сонголт хийсэн хэн ч тэр шийдвэрт нөлөөлөх боломжгүй. Саналын нууцлалыг хангах талаар манай сонгуулийн байгууллагууд сайн ажилладаг гэж боддог. Сонгуулийн өдөр саналын хуудсаа машинд уншуулахаас өмнө хийж нууцлах зориулалтын хавтас хүртэл байдаг шүү дээ.

Хоёрдугаарт, цагаан сонголт хийхээр уриалаад байгаагийн цаана магадгүй 2017 оны сонгууль шиг хоёр дахь санал хураалт, цаашлаад дахин сонгууль явуулах зорилготой байж болох. Гэхдээ “тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй” гэсэн заалт өмнөх сонгуулийн хуульд байсныг сая Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа оруулж тусгаагүй орхисон байна лээ. Тэгэхээр дахин сонгууль явуулах бол цагаан сонголт уриалаад байгаа сонгогчдын хүссэн үр дүн гарах эсэх нь хуулийн хувьд тодорхойгүй.

-Сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөх нь иргэдэд яагаад чухал болох талаар юу хэлэх вэ?

-Сонгууль бол төрийн хууль ёсны буюу легитим байдал, улс төрийн тогтвортой байдлыг хангахад маш чухал нөлөөтэй үйл явц гэдгийг манай сонгогчид ухамсарлаад сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Мэдээж ардчилсан орны иргэн болохын хувьд төрөө төвхнүүлж, хэний ч нөлөөнд баригдалгүй саналаа чөлөөтэй илэрхийлж сонгуульдаа оролцох нь Ази тивд бол улам бүр ховордож байгаа эрх чөлөө, зол завшаан юм. Сүүлийн үед Тайланд, Мьянмар зэрэг улсуудад залуучууд нь ардчиллаа аврахын төлөө зэвсэглэсэн армийн эсрэг амь насаа үл хайхран яаж тэмцэж байгааг харахаар ийм зүйл бодогддог болоод байгаа л даа. Тэгэхээр ялангуяа залуучууддаа ардчилсан чөлөөт сонгуулийн үнэт зүйлдээ хүндэтгэлтэй хандаж сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ саяхан Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 2 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 6 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 1 цаг 41 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 1 цаг 43 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 1 цаг 44 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 1 цаг 46 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 1 цаг 50 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 1 цаг 54 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 1 цаг 57 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 2 цаг 1 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 2 цаг 2 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 2 цаг 50 мин Завсрын сюртүктэй гахай 3 цаг 42 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 3 цаг 45 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 3 цаг 51 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 4 цаг 8 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 4 цаг 15 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 4 цаг 17 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 4 цаг 17 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top