x

Нэхмэлийн шар байрнуудын дундах тохижилтын ажлыг эхлүүллээ

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, төслийн хүрээнд шинээр барьсан. Тэгвэл энэ орон сууцны барилгуудын дунд барилга барих гэж байсан “Марта Грийн” ХХК-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан билээ.

Учир нь тус газарт барилга барихыг эсэргүүцэж оршин суугчид нь Хотын даргад хандсан юм. Уг асуудлаар Хотын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд тус газарт очиж “Барилга бариулахгүй” гэх байр суурийг илэрхийлсэн. Ингэхдээ доороо гарааштай, дээрээ ногоон байгууламж барих уу, эсвэл хүүхдийн тоглоомын талбай барих уу гэдгийг иргэдийн саналыг үндэслэн шийдэх хэрэгтэй гэсэн юм. Үүний дараа дээрх газрын захирамжийг хүчингүй болгосон билээ.

Тэгвэл өнөөдрөөс уг газарт тохижилтын ажлыг хийхээр газар, шорооны ажлыг эхлүүллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар өнөөдөр тус газарт очиж, иргэдийн төлөөлөл болон тохижилтын ажлыг гүйцэтгэх компанийн удирдлагуудтай уулзсан юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн энэ үеэр “Иргэдийн саналыг үндэслэн чанар, стандартын шаардлага хангасан тохижилтын ажлыг хийж гүйцэтгээрэй. Хамгийн гол нь харилцан ойлголцож, хамтарч ажиллах ёстой шүү” гэлээ.

Харин Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар өнөөдөр биелж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс иргэд, оршин суугчдын саналыг үндэслэн Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг боловсруулж, баталсан. Даалгаврын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон” гэлээ.

Харин “Асиан сити” ХХК-ийн удирдлагууд “Газар, шорооны ажилд хугацаа шаардлагатай байгаа. Гэхдээ аль болох хурдан хугацаанд тохижилтын ажил хийж гүйцэтгэнэ. Нийслэлийн удирдлагууд иргэдийн хүсэлтийг шийдвэрлэж өгсөн. Одоо бид иргэдийнхээ хүсэлтээр тохижилтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Өнөөдрөөс газар, шорооны ажлаа эхлүүлж байна” гэв.

Мөн иргэдийн төлөөлөл газрын асуудлыг шийдэж өгсөн Хотын дарга болон нийслэлийн удирдлагуудад талархсанаа илэрхийлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Номтойбаяр: Урвагчидтай мөр зэрэгцэн суухгүй 3 цаг 19 мин Гадаад иргэнийг орон байраар хангасан иргэн, ААН, байгууллага 48 цагийн дотор бүртгүүлэх үүрэгтэй 3 цаг 25 мин ЭЕШ-ын шалгуулагчийн мэдээллээ "И Монгол"-оос авах боломжтой 3 цаг 41 мин Алтай Таван Богд явах хилийн зурваст нэвтрэх зөвшөөрлийг "И Монгол"-оос аваарай 3 цаг 48 мин Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ, гол мөрний үерийн усны түвшинг "И-Монгол"-оос 3 цаг 57 мин Эм улиасны унгарилыг багасгах ажлыг Улаанбаатарт эрчимжүүлж байна 4 цаг 23 мин Индонезийн Левотоби Лаки-лаки галт уул дэлбэрч, Бали руу чиглэсэн нислэгүүд цуцлагджээ 4 цаг 24 мин “Лос-Анжелес Лейкерс” багийн хяналтын багцыг 10 тэрбум доллараар худалдлаа 4 цаг 25 мин Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага 2024 оны УИХ-ын сонгуулийн ажиглалтын үр дүнгээ танилцууллаа 4 цаг 26 мин Хятадын шинэ сансрын хөлөг "Мэнжөү" Сар руу нисэхэд бэлэн болж байна 4 цаг 27 мин УИХ-ын Чуулган: Хот байгуулалт, хууль тогтоомжийн төслүүд болон Төрийн албаны зөвлөлийн гишүүний томилгоог хэлэлцлээ 4 цаг 28 мин Онцгой байдлын ерөнхий газар ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цаг 29 мин Увс аймагт төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг барагдуулах талаар хэлэлцлээ 4 цаг 30 мин Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн баригдлаа 4 цаг 31 мин НӨАТ-ын хувь хэмжээг 5% болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 4 цаг 32 мин П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодохоор хуулийн төсөлд тусгасан 7 цаг 14 мин Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 19 мин Үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 7 цаг 22 мин Дэлхийн банкны санхүүгийн ахлах мэргэжилтэн Патрик Пикер Ума ТеТег хүлээн авч уулзлаа 7 цаг 29 мин Б.Солонгоог Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ 7 цаг 34 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1...
Top