x

Г.Баярсайхан: Авто замын заадас засварын ажил дуусаагүй, үргэлжилж байгаа

Авто замын заадас засварын ажилтай холбоотойгоор Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн иргэд авто замын засвар шаардлага хангахгүй байгаа талаар шүүмжлэлтэй хандаж байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?

-Нийслэлийн Засаг даргын 2021 оны 141, 273 дугаар захирамжаар Улаанбаатар хотын гол болон туслах 32 гудамж, замд нийт 300 мянган метр урт заадас засварын ажил хийхээр төлөвлөсөн. Хөл хорионы хугацаанд Их тойруу, Бага тойруу, Нарны зам, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг газруудын нийт 30 гудамж, замд 282 мянган метр урт заадас засварын ажлыг хийж, гүйцэтгэлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлэлд өртөөд байгаа заадас засвар нь тодорхой цаг хугацаанд буюу хөлдөлт, гэсэлтийн зааг дээр хийгддэг ажил юм. Тиймээс бид хөл хорионы үед энэ хугацаатай ажлыг хийж гүйцэтгэсэн. Замын битум дугуй, гуталд наалдах  зэрэг асуудлууд бий. Автомашины хөдөлгөөний ачаалал ихтэй буюу хотын төв хэсэгт дээрх асуудал үүсэж байна. Хотын захын автомашины хөдөлгөөн багатай хэсэгт энэ асуудал харьцангуй бага байна. Үүнийг засаж, янзлах ажил дуусаагүй, үргэлжилж байна. Энэ бол авто замын эвдрэл, гэмтлийг засаж, сайжруулах, урсгал засварын шат дараатай хийх ажлуудын эхлэл юм.

-Тэгэхээр заадас засварын ажил дуусаагүй гэсэн үг үү?

-Тийм ээ, дуусаагүй. Урсгал засварыг үргэлжлүүлэн хийнэ. Дээрх ажлуудыг Улсын комисс хүлээж аваагүй. Замын битум машины дугуй, гуталд наалдаж байгааг засаж, сайжруулах, бэхжүүлэгч бодис цацах гэх мэт засварын ажлыг бүрэн дуусгаж байж хүлээн авна. Одоо хийж байгаа заадас засварын ажлыг сайжруулж, нөхөөс буюу нүхэн эвдрэлүүдийг засах, тэмдэг, тэмдэглэгээний ажлыг хийнэ.

-Өмнө нь засварын ажил хийхэд замын битум машины дугуй, гуталд наалдах ийм асуудал үүсдэггүй байсан  гээд байгаа шүү дээ. Энэ нь юутай холбоотой вэ?

-Огт ийм асуудал үүсдэггүй байсан гэж хэлж болохгүй. 2017 оныг хүртэл бид засварын ажлаа битумаар хийдэг байсан. Энэ үед замын битум гутал, дугуйнд наалддаг байлаа. Харин 2017 оноос хойш мастикаар хийдэг болсноор энэ асуудал үүсэхээ больсон. Гэвч хөл хорио тогтоосонтой холбоотойгоор мастикийн нийлүүлэлт багасаж, бид эргээд битумаар хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн юм. Үүнтэй холбоотойгоор дээрх асуудал бий болсон.

Гэхдээ битумаар хийсний давуу тал гэж бий. Тухайн жилдээ тавигддаг хөрөнгөөр мастикаар 10 орчим гудамж, зам, талбайг засдаг бол битум ашигласнаар 30 гаруй гудамж, зам засах боломж  бүрдсэн. Ингэснээр замаа илүү их эвдэрч, авто замын суурьд ус, чийг орох, ирээдүйд нүхэн эвдрэл гарахаас сэргийлж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 8 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 24 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 28 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 30 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 32 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 38 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 40 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 43 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 45 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 49 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 2 цаг 24 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 2 цаг 26 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 2 цаг 27 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 2 цаг 29 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 2 цаг 33 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 2 цаг 37 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 2 цаг 40 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 2 цаг 44 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 2 цаг 45 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 3 цаг 33 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top