x

Д.Сумъяабазар: Туул голын эрэг дагуу олгосон газрын зөвшөөрлийг цуцлана

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр Туул голын эрэг дагуу олгосон газрын зөвшөөрлийг цуцлахаа мэдэгдэж, газар дээр нь очиж ажиллаа. 

Энэ үеэр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай "Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 ААН-д газар олгосон байдаг. Үүнээс 19 нь одоогоор барилга бариагүй байна. Туул голын эрэг дагуу газар эзэмшдэг 17 компанид газар эзэмших зөвшөөрлийг цуцлах мэдэгдлийг Дөрөвдүгээр сарын 15, 29-ний өдөр хоёр удаа өгсөн. Одоо дахин мэдэгдэл өгч, зөвшөөрлийг цуцлаад, бургас тайрч шороогоор булсан хэсгийг унаган төрхөөр нь нөхөн сэргээх шаардлагатай" гэсэн юм.

Харин Хотын дарга Д.Сумъяабазар "Туул голын эргийн бургасыг хядаж, дээр нь шороо асгаж газраа тэгшлэн орон сууц барих ажил явагдаж байна. Энэ ажлыг оройн цагаар, нууцаар хийгээд байна. Туул голын усны түвшинг барьдаг гол зүйл нь бургас шүү дээ.

Голын эрэг дагуу орон сууц барих нь газар хөдлөлтийн эрсдэлтэй. Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй газар хойгуураа Чингэлтэй хайрханы өврөөр байгаа. Хадтай, чулуутай, газар хөдлөлтийн зурвасаас хол шүү дээ. Хот хойноосоо сайхан харагддаг.

Улаанбаатар хотод нэмж 0.7 газар дахин олгохгүй. 0.7 га газар олгоод байвал гэр хорооллын тэлэлт, түүнийг дагасан дэд бүтцийн дарамтын зардал тоймоо алдаж байна. Улаанбаатар хотод газар олголтыг энэ цагаас эхлэн зогсоох хэрэгтэй. Иргэн бүхэн өмчлөх эрхтэй газартай байгаа, тэр мэдээллийг ил тод болгох хэрэгтэй байна. Иргэдийн эзэмшиж, өмчилж байгаа газрын үнэ цэнийг өсгөхийн тулд хотод дахин газар олгож болохгүй.

Мөн хоёр жилийн хугацаанд газар аваад, тэр хугацаандаа ашиглаагүй бол зөвшөөрлийг цуцлах ёстой" гэлээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.161.120)
    Сайхан мэдээ бна. Хотын даргадаа баярлаж бна шүү. Гачуурт хужирбулангын иргэдийг төлөөлж хүсэх зүйл бна. Цаашдаа албан ёсоор хандах болно. Гачуурт дахь Хар Усан Тохойн эргэн тойрныг энгийн иргэд орж амрах нөхөдгүй хувьд өгч хашаагаар хааныг яаралтай онгойлгож зам гаргаж иргэдийг голын тэргээр амрах нөхцөлийг хангаж өгнө үү. Хувь айлууд амралт гээд хаагаад орох нөхөдгүй болжээ . Үүнийг яаралтай шийдэж өгнө үү
    2021 оны 06 сарын 07 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.47.31)
    Бардам ам шалдан гуя шал ХУДЛАА бургасаа устгуулж өнгөрсөн хойно нь жүжиглэх дүр эсгэх юм даа тэр бургас устагасан хүмүүсээрээ байгалаа сэргээлгэж албан тушаалаас нь огцруулж эрүүгийн хариуцлага тооцох хэрэгтэй шүү.
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
  • irgen (64.119.25.230)
    Yostoi zov!!
    2021 оны 05 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 12 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 29 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 33 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 35 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 36 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 43 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 44 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 47 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 49 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 53 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 2 цаг 29 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 2 цаг 31 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 2 цаг 32 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 2 цаг 34 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 2 цаг 38 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 2 цаг 42 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 2 цаг 45 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 2 цаг 48 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 2 цаг 50 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 3 цаг 38 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top