x

Орон нутагт шилжин суурьшиж, мал маллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны Хоёрдугаар сарын 9-ний нэгдүгээр тогтоолоор баталсан Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн “Гэрээт малчин өрхийг малжуулах, санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ”-ний хүрээнд хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, мал маллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.

Тус арга хэмжээнд хамрагдах гэрээт малчин өрх нь 18-59 насны хөдөлмөрийн чадвартай, хоёроос доошгүй гишүүнтэй, гэр бүлээрээ хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, хоёроос доошгүй жил гэрээт малчнаар ажиллах хүсэлт гаргасан, сүүлийн нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотод оршин суусан байх шаардлагатай.

Гэрээт малчин өрх нь дараах хөнгөлөлт, дэмжлэгт хамрагдана.

  • Ажил олгогч малчин нь гэрээт малчин өрхийн хоёр гишүүнд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээгүүр үндсэн цалин олгоно.

  • Гэрээт малчин өрхийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухай бүр тухайн жилд хуваарилагдсан хөрөнгөөс нөхөн төлж, хөнгөлөлт үзүүлнэ.

  • Гэрээт малчин өрхийн орон нутаг руу нүүх зардлыг суурьших аймаг, сумын замын уртаас хамааруулан тооцож, 150.000-500.000 төгрөгийн дэмжлэгийг нэг удаа олгоно.

  • Гэрээт малчин өрхийн хүсэлтээр гэрээт малчнаар хоёр жилийн хугацаанд тогтвортой ажиллуулах нөхцөлтэйгөөр малжуулах санхүүгийн дэмжлэг олгож болно.

Санхүүгийн дэмжлэгийн хэмжээ: 3 сая хүртэл төгрөг

Эргэн төлөх хугацаа: 36 сар

Дээрх шаардлагыг хангасан гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэд оршин суугаа хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж бүртгүүлнэ үү.

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 12 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 28 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 32 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 34 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 35 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 42 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 44 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 47 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 48 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 53 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 2 цаг 28 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 2 цаг 30 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 2 цаг 31 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 2 цаг 33 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 2 цаг 37 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 2 цаг 41 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 2 цаг 44 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 2 цаг 48 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 2 цаг 49 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 3 цаг 37 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top