Өнөөдөр Улаанбаатар хотод 55 суурин цэгт, 57 явуулын автобусаар 162 багийн 924 эмч, ажилтан ажиллаж, 29,879 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Мөн Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас дээш насныхан вакциндаа идэвхтэй хамрагдаарай.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр эхний тунд 2030, хоёрдугаар тунд 12,248, нийт 16,447 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 97.3 хувь буюу 928,095 нь эхний тунд, 54.6 хувь буюу 520,817 нь хоёрдугаар тунд хамрагджээ.
Та вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй гэдгийг Эрүүл мэндийн байгууллагаас сануулж байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байх хэрэгтэй.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.