Өнөөдөр Улаанбаатар хотод 54 суурин цэгт, 70 явуулын автобусаар 175 багийн 979 эмч, ажилтан ажиллаж, 40,395 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Та вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй гэдгийг Эрүүл мэндийн байгууллагаас сануулж байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байх хэрэгтэй.
Иргэд та бүхнийг дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.