x

Хүнийг өлсгөлөн зарлатал нь бүү зовоо

Өчигдөр өргөн нэрвтрүүлгийн телевизийн найман сувгаар зэрэг цацагдсан "Мэдээлллийн урсгал" нэвтрүүлгийн үеэр УИХ-ын гишүүн асан, "Монполимет" компанийн захирал Ц.Гарамжав, Zarig.mn сайтын сэтгүүлч хоёрын дунд гал авалцсан хэрүүл болов. Хэрүүлийн суурийг тавьсан гол эзэд нь манай гааль татварын байгууллагууд, Монголбакныхан.

Монголбанк болон ГЕГ, ТЕГ-аас гаргаж өгсөн мэдээллээр "Монполимет" компанийг их хэмжээний татварын болон бусад өртэй гэж, тэрийг нь үндэслэж Ц.Гарамжав захирлыг буруутгасан сэтгүүлч "хүн гүтгэсэн" хэргээр Эрүүгийн шүүх хуралд дуудагдсан юм байна. Эх сурвалжуудаас нь мэдээлэх үүрэгтэй "Мэдээллийн урсгал" харамсалтай нь энэ дүрмээ барьсангүй. Мэдээллийн "хохирогчид" болсон хоёр талыг дуудаж авчираад "хонх цохичихоод" рингний голд шүүгч хийгээд суучихдаг байгаа. Сэтгүүлч нь гартаа оруулсан мэдээллээ хамгаалж, Ц.Гарамжав нь няцааж. Төрийн байгууллагын гаргасан тайлангаас болж хоёр иргэний хооронд үүссэн маргааныг нийтээрээ шүүцгээв. Эцэст нь сэтгүүлч буруутай болоод үлдэх бололтой.

Мөн үүнтэй адил зүйл өчигдөр СЕХ-н дээр боллоо. АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын материалыг хүлээж авсан СЕХ-ны дарга хоёр хоногийн дараа "Хоорондоо ярьж тохироод нэгийгээ нэр дэвшүүлээд ир" гэснээс болж нэг намынх нь генсек, нөгөө намын нэр дэвшигч хоёр бие биенээ "алахаас наагуур" юм болов. Н.Алтанхуяг нь Ч.Өнөрбаярыг "Ард түмэн чамайг дүүжилнэ шүү" гэж хэлсэн нь соошлаар нэг юм болж байна. "Ерөөсөө энэ хүн Ерөнхийлөгч болох юм бол бүгдийг нь дүүжлэх юм байна"... энэ тэр. Хөөрхий тэр хүний "нэр дэвших боломжгүй боллоо" гэдэг айдас, бухимдлаасаа болоод хууль тогтоогч биш, хувь хүн Н.Алтанхуяг л болж хувирсан байдаг юм.

Уг нь бол Н.Алтанхуягийн өмнөөс бодоод үзвэл дүүжлүүлэх хэрэг хийсэн этгээд нь Ч.Өнөрбаяр биш, СЕХ буюу хорооны дарга. Хоёр талын материалыг хүлээж авсан бол гишүүдээ хуралдуулаад, хэнийх нь материал хуульд тавьсан шаардлага, шалгуурыг хангасан байна, тэрийг нь хүлээж аваад маргааныг дуусгаж болох байлаа. Гэтэл "Гадаа гараад өрчих, дийлсэн нь ороод ир" гэдэг нь угаасаа "баба" болчихоод байгаа намыг улам муухай харагдуулах гэсэн эрх баригч намын даалгавар байх л даа. 

Тэгээд Н.Алтанхуяг нь УИХ дахь намын бүлгийн гишүүдээ аваад талбай дээр өлсгөлөнд суусан байдаг юм. Хуанлийн дагуу өчигдөр шөнө эхэлсэн өлсгөлөн өнөөдөр хоёр дахь өдөртэйгөө золгож байна. Харин СЕХ өлсгөлөн эхэлсний дараа гэнэт сэхээ орж, нийт гишүүдийн хурлаа яаралтай зарлаад нэр дэвшигч С.Эрдэнийн материалыг хүлээж авсан байна. Өлсгөлөн зарласан нөхөд өнөөдөр өлсгөлөнгөө буулгаад нэр дэвшигчийн материалаа СЕХ-нд шинээр хүргүүлэхгүй бол АН-аас С.Эрдэнэ нэр дэвшихээр болов. 

Б.ЗАЯА

   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХҮН-ын сонгуулийн Ерөнхий менежерээр М.ЭНХСАЙХАН ажиллана 4 цаг 27 мин Иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД 4 цаг 51 мин У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим 4 цаг 59 мин Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч ачаа тээврийн битүүмжээ шалгаж байхыг анхаарууллаа 5 цаг 0 мин Монгол Улсын Ерөнхийлөгч гавьяат тамирчин Ц.Раднаад хүндэтгэл үзүүллээ 5 цаг 2 мин Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 5 цаг 12 мин Я.Содбаатар: Хууль батлагдвал II одонг 8463, I одонг 1932 ээж нөхөж авна 5 цаг 13 мин Ж.Дугаржав: “Тавантолгой түлш” компанийн шахмал түлш иргэдийн хэрэглэж байгаа зууханд хүнддээд байна 5 цаг 32 мин Таван их наяд төгрөгийн хөтөлбөрөөр сонгуулийн сурталчилгаа хийж байна 5 цаг 48 мин “Манай улсын эрүүл мэндийн салбар өөрөө авлигын тогтолцоог дэмжигч болж хувирсан" 6 цаг 2 мин "Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг энэ сарын 18-ны 22:00 цагаас түр хааж, засварлана 6 цаг 12 мин "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг энэ сарын 20-23-нд хааж, засварлана 6 цаг 27 мин Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна 6 цаг 58 мин Ихэнх нутгаар сэрүүсэж, шороон шуургатай байна 7 цаг 29 мин Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийг сунгах талаар санал солилцлоо 8 цаг 57 мин А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа 12 цаг 54 мин Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа Өчигдөр 18 цаг 33 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана Өчигдөр 17 цаг 39 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана Өчигдөр 15 цаг 56 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна Өчигдөр 15 цаг 51 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал...
Top