x

Эрэг дээр элээ, хэрээ, галуу дөрөв

Орон даяар цацагддаг арилжааны томоохон телевизүүд болон МҮОНТВ хамтарч “Мэдээллийн урсгал” гэж нэрлэсэн гурван цагийн мэдээллийн хөтөлбөрийг дамжуулж эхэллээ. Өчигдөр эхний дугаар цацагдаж эхлэнгүүтээ л олон нийтийн сүлжээнд жинхэнэ “бүүм” болов.

Мэргэжлийн сэтгүүлчдээс оройлон оролцож, үзэгч, уншигчид дэмжиж түрсэн шүүмжлэлийн гол өнцөг нь “Мэдээллийн олон эх сурвалжийг нэгтгэж нэг эх сурвалжид зангидаад олон сувгаар цацаж байгаа нь мэдээллийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, өрсөлдөөнийг хааж байна” гэсэн байв. Тэртэй тэргүй улс төрийн нэг нам дангаар ноёрхож, хэвлэл мэдээллийг цензурдэж, санхүүгээр нь дарамталж, худалдаж авч, эрх баригчдаас бүрэн хараат болгочихоод байгаа ийм үед үндэсний хэмжээний томоохон телевизүүд мэдээний хөтөлбөрөө нэгтгэчихээр нэгдүгээрт бусад телевизүүдийн хувьд өрсөлдөх боломжгүй болж байна, хоёрдугаарт үүгээрээ иргэдийн мэдэх эрхийг боогдуулж, олон эх сурвалжаас олон талт мэдээлэл авах боломжгүй болгож байна хэмээн шүүмжилжээ. Хөтөлбөрийн тухай гэхээсээ илүү санхүүжүүлэгч, захиалагч нарыг хардсан хэрэг.

Дээр нь саяхан цацагдаж дууссан “Карантин 14” шоуг бүтээхэд зарцуулсан төсөв хөрөнгийн асуудал ч нэрмээс болох шиг боллоо. 10 хоног үргэлжилсэн шоуны нийт төсөв 1,5 тэрбум гэхээр нэг өдрийн хөтөлбөрт 150 сая төгрөг зарцуулсан гэсэн үг. Энэ мөнгийг оны босгон дээр дахин сэргээж, олон нийтээс хандив цуглуулсан "Хүүхдийн төлөө фонд"-ын мөнгөнөөс гаргасан сураг дуулдав. Захиалагч нь Соёлын яам бололтой. Харин сүүлд эхлүүлсэн “Мэдээллийн урсгал” хөтөлбөрийн тухайд нэг сэтгүүлчид 10 хоногт 10 сая төгрөгийн урамшуулал амласан сураг байна. Гэхдээ энэ баталгаатай мэдээлэл биш. Лодой club house-т "Арай ч 10-хан сая бишээ" гэж ярьсан байна. Манай телевизүүд лав тэр хэмжээний мөнгөөр сэтгүүлчдийг хөлслөхөөр ашиг орлоготой биш. Тиймээс олон нийт хөтөлбөрийн санхүүжүүлэгчийг нь хайсан хэвээр.

Гурван цагийн хөтөлбөр дундаа ярилцлагын цагтай. Ярилцлагын цаг дээр нь орчин цагийнхаа “од” болоод байгаа, нийгмийн сүлжээг нэлээдгүй доргиодог сэтгүүлч дөрвөн сэтгүүлч суудаг юм байна. Зураг авалтыг Шингриллад хийж, нүүр будалттай, тавилттай шоу дэглэсэн гэдэг шүүмжлэл дагуулав. Өчигдрийн дугаарт УОК-ийн дарга С.Амарсайхан оролцож жаахан загнуулсан юм даг уу. Баахан л ууртай хүмүүс байсан гэх.

Хөтөлбөрийн зорилго нь цар тахлын хүнд үед иргэдэд хүрч байгаа мэдээллийг чанар, багтаамжийг сайжруулах байсан. Энэ зорилгоор телевизүүдийн нүүр царай болсон сэтгүүлч, хөтлөгч нарыг нэг дор цуглуулж хүч нэмэгдүүлсэн гэж тайлбарлаж байгаа ч цаана нь улс төрийн пиарчид, тэдний зааварчилгаа явж байх вий гэдэг болгоомжлол ч хамгийн их сонсогдож байна. Сонгууль ойртож буй энэ үед хардах ч гэсэн зүйн хэрэг. Ярилцлагын цагт сонгогдсон сэтгүүлчдийг харвал асуудал хөндөхөөсөө илүү үзэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх нь эхний шаардлага байсан бололтой. Нийгмийн сүлжээнд хамгийн олон дагагчтай, өөрийн гэсэн нэвтрүүлэг, хувийн мэдээллийн хэрэгсэлтэй, түүгээрээ олон нийтэд танигдсан, хувийн байр суурь, үзэл бодлоо ч гэсэн шүүлтүүргүй, чөлөөтэй гадагшлуулдаг нөхөд байна. Сайшаал, муушаалд үзүүлж байгаа хариу үйлдэл нь ч гэсэн тийм нэг задгай...

Шинэ үеийн сэтгүүлч нар дундаа л “тод од” болоод байгаа “Зариг” Өнөрөө “Манай салбарынхны шээс нь гоожих нээ. Ажлаа тууштай сайн хийвэл ингээд уригдаад явдаг юмштээ” гэж жиргэсэн байна лээ. Уурласан, эсхүл инээд нь хүрсний алин болохыг мэдэхгүй. “Улаан бал”-ын Лодой гэтэл мэргэжил нэгтнүүдээ тэнэг мангараар нь баахан дуудаж, “Ийм болохоор нь би үзэг нэгтэй гэж хэлүүлэх дургүй байдаг. Хүнд үед ганц удаа нэгдэж чадахгүй юм бол сэтгүүлч нэртэй террористуудаар яах юм” гэж загнав. Сэтгүүлчид гэлтгүй нийтээрээ, нийгмээрээ энэ хоёр хүүхдэд загнуулсаар нэг хэсэг боллоо. УИХ-д сууж баймаар нөхөд санж.

Уг нь бол сэтгүүлч хүмүүс мэргэжил нэгтэй ч "үзэг нэгтэй" байж болдоггүй. Өөр өөрийн үзэгтэй, үзэл бодолтой, харилцаа, хандлагатай бие хүмүүс. Тэр хүмүүсийг нэгтгэдэг ганц зүйл нь редакцийн бүтэц. Тийм учраас хөтөлбөрт багтсан дөрвөн сэтгүүлчээр нийт сэтгүүлчдийг төлөөлүүлэх, тэд нь ч гэсэн төлөөлөх гэж зүтгэх хэрэггүй юм. Арилжааны телевиз учраас үзэгчдээ татахын тулд мэргэжлийн гэхээсээ илүү өөрсдөдөө бий болгосон дүр төрх, харагдах байдал, хувь хүнийх нь зөрчилтэй талуудыг нь харж сонгосон хэрэг. Илүү интертайнмэнт төрлийн гэх үү дээ.

Тэгээд ч шоу бол шоу шүү дээ. Шоуг үзүүлэх гэж хийдэг. Сэтгүүл зүй энэ тэртэй хольж солиод, мэргэжлийн их өндөр цензур тавиад байх шаардлага ч байхгүй юм.

Б.ЗАЯА 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХҮН-ын сонгуулийн Ерөнхий менежерээр М.ЭНХСАЙХАН ажиллана 3 цаг 21 мин Иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД 3 цаг 45 мин У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим 3 цаг 53 мин Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч ачаа тээврийн битүүмжээ шалгаж байхыг анхаарууллаа 3 цаг 54 мин Монгол Улсын Ерөнхийлөгч гавьяат тамирчин Ц.Раднаад хүндэтгэл үзүүллээ 3 цаг 56 мин Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 4 цаг 6 мин Я.Содбаатар: Хууль батлагдвал II одонг 8463, I одонг 1932 ээж нөхөж авна 4 цаг 7 мин Ж.Дугаржав: “Тавантолгой түлш” компанийн шахмал түлш иргэдийн хэрэглэж байгаа зууханд хүнддээд байна 4 цаг 26 мин Таван их наяд төгрөгийн хөтөлбөрөөр сонгуулийн сурталчилгаа хийж байна 4 цаг 42 мин “Манай улсын эрүүл мэндийн салбар өөрөө авлигын тогтолцоог дэмжигч болж хувирсан" 4 цаг 56 мин "Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг энэ сарын 18-ны 22:00 цагаас түр хааж, засварлана 5 цаг 6 мин "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг энэ сарын 20-23-нд хааж, засварлана 5 цаг 21 мин Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна 5 цаг 52 мин Ихэнх нутгаар сэрүүсэж, шороон шуургатай байна 6 цаг 23 мин Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийг сунгах талаар санал солилцлоо 7 цаг 51 мин А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа 11 цаг 48 мин Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа Өчигдөр 18 цаг 33 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана Өчигдөр 17 цаг 39 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана Өчигдөр 15 цаг 56 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна Өчигдөр 15 цаг 51 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно...
Top