Монголын "Тамирчдын өдөр" өнөөдөр тохиож байна. Одоогоос 15 жилийн өмнө буюу 2003 онд Монгол улс Биеийн тамир, спортын тухай хуультай болж энэ үеэс жил бүрийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрийг "Тамирчдын өдөр" болгон тэмдэглэдэг болсон билээ. Монгол эх орныхоо нэрийг дэлхий тавцан цуурайтуулан дуудуулж байдаг үе үеийн алдар суут тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтэнгүүддээ олон улсын Олимпын өдөр, Монголын тамирчдын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!










