x

Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг солих ажил эхэлсэн

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн амын сантай манай улс олон жилийн туршид хамтран ажилласан. Тэр дундаа боловсролын салбарт хамтарч хэрэгжүүлсэн, тэдний дэмжлэгийг авсан олон төсөл арга хэмжээ бий. Энэ удаа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын сангийн тэргүүн Каори Ишикаватай уулзахдаа гурван үндсэн сэдвээр санал солилцлоо.

Орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны 819 нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажил эхэлснийг БШУ-ны сайд дуулгалаа.

2023 он гэхэд энэ төслийн эцсийн үр дүнг үзэхээр зорьж байгаа бөгөөд энэ онд 300 орчим ариун цэврийн байгууламжийг суурилуулахаар төлөвлөж байгаа юм. Ингэж сургууль цэцэрлэгийн орчинд ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэснээр сурагчдын тэр дундаа өсвөр насны охидын аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт талууд байр суурь нэгтэй байлаа. 

Үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгон хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн. Үдийн хоол хөтөлбөрөөр дамжуулан нийгмийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байгааг хатагтай Каори Ишикава онцолсон. Сурагчдын 70 орчим хувь нь өглөөний цай уулгүй хичээлдээ ирдэг гэсэн судалгаа ч байгаа юм. Энэ хөтөлбөр нь амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдийг хичээлд дур сонирхолтой болгоход ч нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа бий. 

Уулзалтын үеэр талууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах чиглэлд хамтран ажиллах боломжтойг онцолсон. Хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд байгаагаас 7 мянга гаруй нь сургууль, цэцэрлэгт хамрагддаг. Дийлэнх нь ердийн сургууль, цэцэрлэгт явж байгаа ч 1,720 хүүхэд тусгай сургууль цэцэрлэгт хамрагдаж байна. Огт боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа 2,900 хүүхдийг сургах чиглэлд хамтарч ажиллахаар боллоо. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдтэй нягт хамтран ажиллах юм.

Эх сурвалж: БШУЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 57 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 59 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 1 цаг 0 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 1 цаг 5 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 1 цаг 9 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 1 цаг 10 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 1 цаг 11 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 1 цаг 12 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 1 цаг 13 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 1 цаг 14 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 1 цаг 15 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 2 цаг 45 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 2 цаг 59 мин Кентаккид “UPS”-ийн ачааны онгоц осолдож, долоон хүн амиа алджээ 3 цаг 0 мин 40 настай К.Роналду зодог тайлах шийдвэрээ ил болголоо 3 цаг 1 мин О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл үйл ажиллагааг нь зогсооно 4 цаг 32 мин Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдлоо 4 цаг 32 мин Консулын үйлчилгээний төлбөрийг картын системд шилжүүллээ 4 цаг 33 мин Хүүхэд төрүүлэх нь цөөрч, төрөлт 6.2 хувиар буурав 4 цаг 34 мин Зүүн Азийн супер лигт тэргүүлж буй “Хасын хүлэгүүд” “Эл Жи Сэйкерс”-тэй тоглоно 4 цаг 35 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top