Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй зохицуулагчийн газрын холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр сайд Л.Энх-Амгалан “Ерөнхий боловсролын сургуульд нийт 650 гаруй мянган хүүхэд суралцаж байгаагаас 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон гэх судалгаа бий. Иймд цаашид хичээлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд болон боловсролын салбарын цахим шилжилтийн чиглэлээр хамтарч ажиллах саналтай байна. Мөн боловсролын дунд, урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, боловсролын реформыг хийхэд та бүхний дэмжлэг туслалцаа хэрэгтэй” гэв.