x

Хувийн сургууль, цэцэрлэгийнхэн танхимаар сургалт эхлүүлэх санал гаргалаа

Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшлийн 167 ерөнхий боловсролын сургууль, 506 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

Тэдний төлөөлөлтэй Боловсрол, шинжлэх ухааны сайд болон холбогдох газар, хэлтсийн дарга нар өнөөдөр цахим уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Боловсролын тухай багц хуулийн төсөл, Ковидын үеийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа гэсэн хоёр үндсэн сэдвээр талууд санал солилцсон юм.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын хуулийн төсөлд ирүүлсэн саналыг нэгтгэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм. Цар тахлын үеийн хичээл сургалтын тухайд хувийн сургуулиуд онлайнаар хичээлийн агуулгаа үзэж байгаа бөгөөд сурагчдын хамрагдалт 90 хувь, эцэг эхчүүдийн сэтгэл ханамж 85 хувь гэсэн судалгаа хийжээ.

Хувийн сургууль, цэцэрлэгийн төлөөлөл танхимын сургалтыг эхлүүлэх, хувьсах зардлыг шийдвэрлэх, багш нарыг шинжилгээ болон вакцинжуулалтад хамруулах хүсэлтийг тавилаа.

Сургуулийн өмнөх боловсрол буюу хувийн цэцэрлэгийн тухайд 39 мянган хүүхдийг энэ хичээлийн жилд сургаж байна. Энд 5 гаруй мянган багш ажилчид ажиллаж байгаа юм. Хүүхдийн цэцэрлэгт хамрагдах хугацаа 3-4 жил байдаг боловч хүүхдүүд суурь төлөвшлийн 70-80 хувийг 6 хүртэлх насандаа авдаг учир хамгийн чухал боловсролын байгууллага болохыг сануулж байлаа. Нэг багшид ногдох хүүхдийн тоо чанарт нөлөөлж байгаа болон нийгмийн баталгаанаас хувийн сургууль, цэцэрлэгийн багш нар хоцрогдож байгааг энэ уулзалтын үеэр хэлж байлаа.   

Салбарын сайдын зүгээс тоглоомын дүрмийг тодорхой байлгахаа амлаад хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллахыг урилаа. Өрсөлдөж биш хамтарч хөгжинө гэдэг зарчим дээр талууд санал нэгдэж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 1 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 4 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 6 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 7 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 11 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 13 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 1 цаг 17 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 2 цаг 6 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 2 цаг 15 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 2 цаг 20 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 2 цаг 20 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 2 цаг 22 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 2 цаг 26 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 2 цаг 32 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 2 цаг 36 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 2 цаг 37 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 2 цаг 37 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 2 цаг 44 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 2 цаг 52 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 2 цаг 54 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top