x

Хятадын тал тодорхой мэргэжлүүдийн жагсаалт гаргаж өгвөл оюутан элсүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэв

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай хоёр орны хувьд боловсролын салбарын хамтын ажилллагаа хамгийн өргөн бөгөөд чухалд тооцогддог. Хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль, нэг цэцэрлэг баригдах учиртай. Үүний дөрөв нь ашиглалтад орсон бол энэ онд дөрвийг нь хүлээлгэж өгөх юм. Энэ төсөл хэрэгжсэнээр гурван ээлжээр хичээллэдэг байдлыг бүрэн халах боломжтой.  

2021 онд ашиглалтад орох барилгуудыг чанарын өндөр түвшинд, товлосон хугацаандаа хүлээлгэн өгнө гэж Элчин сайд хэллээ. Харин сургууль руу орох орц, гарцыг чөлөөлөх, усны хамгаалалтын далан барих асуудалд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэв.

Манай Улсын 10 мянга гаруй иргэн БНХАУ-д суралцаж байна. Цар тахлын улмаас энэ оюутнуудад хилээр нэвтрэх, сургалтын төлбөртэй холбоотой бэрхшээл үүссэнийг шийдвэрлэж өгөхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Элчин сайдаас хүслээ.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд нарийн мэргэжил, тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын тоог нэмэгдүүлэх, тэтгэлэгт хамрагдалтыг сайжруулах талаар санал солилцсон. Хятадын тал тодорхой мэргэжлүүдийн жагсаалт гаргаж өгвөл оюутан элсүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэлээ. Цаашид гурвалсан гэрээ байгуулах байдлаар төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлд хамтран ажиллах боломж байгааг мөн хөндөн ярилцлаа.

Хоёр орон өрсөлдөх чадвартай дээд боловсрол төслийг хамтран хэрэгжүүлж байна. Үүнээс гадна шинжлэх ухаан, инновацын кластерын төв байгуулж хүрээлэн хоорондын хамтын ажиллагааг сайжруулахаар ажиллаж байна.

Мөн боловсролын салбарын хөгжилд дэд бүтэц чухал үүрэг гүйцэтгэдэг. Барилга байгууламжаас эхлээд хамтын ажиллагаа үргэлжилж байгаа бол цар тахлын улмаас суралцах боломж нь хязгаарлагдаж байгаа багш, сурагчдад цахим төхөөрөмж нийлүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэхийг сайд Л.Энх-Амгалан хүссэн юм. Харин ноён Элчин сайд Монголд хувийн зардлаар суралцаж байгаа Хятад оюутнууд цар тахлын үед ямар байдалтай сурч, амьдарч байгаа талаар нарийвчилсан мэдээлэл өгөхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаас хүслээ.

Эх сурвалж: БШУЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 58 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 1 цаг 1 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 1 цаг 3 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 1 цаг 4 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 1 цаг 8 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 1 цаг 10 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 2 цаг 13 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 3 цаг 3 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 3 цаг 11 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 3 цаг 17 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 3 цаг 17 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 3 цаг 19 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 3 цаг 23 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 3 цаг 28 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 3 цаг 33 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 3 цаг 33 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 3 цаг 34 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 3 цаг 41 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 3 цаг 48 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 3 цаг 50 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top