x

Л.Энх-Амгалан: АНУ-ын дотоодын сургалтын төлбөрийн нөхцөлөөр Монгол оюутнуудаа сургах эхний алхмуудыг хийсэн

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан АНУ-ын их, дээд сургуулиудад мөрддөг дотоодынх нь сургалтын төлбөрийн нөхцлөөр Монгол оюутнуудаа сургах эхний алхмуудыг хийсэн талаар мэдээллээ.

Тэрээр "Манай Улс гадаадад суралцаж байгаа оюутнууддаа нийт гурван төрлийн зээл олгодог. Дэлхийн шилдэг их дээд сургуульд тэнцсэн оюутнууддаа 2010-2020 онд 420,000 оюутанд зээл олгосон байна. Нийт 880 тэрбум төгрөг төрөөс зарцуулсан байна. Зөвхөн 2021 онд гадаадад суралцдаг оюутнуудад зориулсан зээлийн хэмжээ 5.8 тэрбум, магистр, докторын сургалтын 46 оюутанд 2.7 тэрбум төгрөг зарцуулжээ.

Боловсрол, шинжлэх ухааны яам гадаадад ч тэр дотооддоо суралцагч оюутнууддаа олгодог зээлийн мэдээллийг ил тод болгох ёстой юм байна. Түрүүн нэг хүн ярилаа. 10,000 доллар өгвөл би гадаадын тэтгэлэгт оруулаад өгнө гэж хэлдэг юм байна. Ийм асуудал байгаа бол яг тэр хүний овог нэр, албан тушаал хаягийг надад хэлээрэй, өргөдлөө надад хаяглаж явуулаарай.

Ийм хүн манай яаманд ажиллаж байгаа бол ажлыг нь аваад явуулна. Авлигатай тэмцэх газраар шалгуулая. Боловсролын салбарт байгаа авлигыг энэ мэтчилэн арилгахгүй бол сонсож, дуулаагүй их юм байдаг бололтой. Цаашдаа Оюутны тэтгэлгийн санг нээлттэй байх зарчмыг баримтлана.

Бас нэг чихэнд чимэгтэй зүйл гэвэл Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяртай хамтраад АНУ-ын их, дээд сургуулиудад мөрддөг дотоодынх нь сургалтын төлбөрийн нөхцөлөөр монгол оюутнуудаа сургах эхний алхамуудыг хийсэн.

АНУ-д бакалавр, магистрийн сургалтын дундаж үнэлгээ хамгийн багадаа 30,000-40,000 ам.доллар байдаг. Тэгвэл бид АНУ-ын Засгийн газартай энэ чиглэлийн хэлэлцээрүүдийг хийж АНУ-ын дотоодын тарифаар буюу 5,000-10,000 ам.доллараар суралцах боломжийг бүрдүүлэх юм. Одоогоор АНУ-ын 2-3 мужаас бидний энэ саналыг хүлээж авахаа мэдэгдээд байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 58 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 1 цаг 0 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 1 цаг 2 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 1 цаг 3 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 1 цаг 7 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 1 цаг 9 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 2 цаг 13 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 3 цаг 2 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 3 цаг 11 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 3 цаг 16 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 3 цаг 16 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 3 цаг 18 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 3 цаг 22 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 3 цаг 28 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 3 цаг 32 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 3 цаг 33 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 3 цаг 33 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 3 цаг 40 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 3 цаг 48 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 3 цаг 50 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top