x

Сайд Л.Энх-Амгалан “Мянган инженер” төслийн хэрэгжилтийн хугацааг хоёр жилээр сунгах санал гаргав

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Японы Олон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгч Тамүра Эриког хүлээн авч уулзлаа.

Уулзалтын хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарт Япон улсын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнгийн талаар ярилцаж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Боловсрол, шинжлэх ухааны яам өнөөдрийн байдлаар ЖАЙКА байгууллагатай хамтран таван төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Амжилттай хэрэгжиж буй төслийн тухайд “Мянган инженер” төсөл үр дүнгээ өгч, анхны 98 төгсөгч бүгд ажлын байртай болсон. Энэхүү төсөл нь мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, их сургуулийн хамтарсан судалгааг дэмжих хөрөнгө оруулалт болж чадсан юм.

Цаашид Монгол Улсад нутагшуулсан гурван коосенийг бэхжүүлэх, тоог нэмэгдүүлэх, орон нутагт ийм төрлийн сургууль байгуулах болон төслийн хэрэгжилтийн хугацааг хоёр жилээр сунгах мөн судлаачдыг нэмж сургах саналтай байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийллээ.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн цайг үдийн хоол болгох хүрээнд зориулалтын гал тогооны газар барих, хоол үйлдвэрлэлтийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах хамтарсан төслийг боловсруулан ЖАЙКА байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийлэв. Цар тахлаас үүдэлтэй хичээл, сургалтын хоцрогдлыг нөхөх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Засгийн газраас дэмжсэн. Хоцрогдлыг арилгах чиглэлээр хамтарч ажиллах боломжтой хэмээв.  

Уулзалтын үеэр АШУҮИС-ийн Эмнэлгийн менежментийг боловсронгуй болгох ЖАЙКА-ийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн онцолж, Монгол-Японы эмнэлэгт Японы 3-4 эрдэмтэн, профессор, эмч нарыг богино болон урт хугацаанд ажиллуулах, Японы эмнэлзүйн менежменийг монгол эмч, багш нарт ажлын байран дээр нь сургах саналыг дэвшүүллээ.

Боловсролын салбараас гадна шинжлэх ухаан, инновацын чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтээ сайд Л.Энх-Амгалан илэрхийллээ.

Японы Олон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгч Тамүра Эрико хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар танилцуулаад сургалтын хоцрогдлыг арилгахад хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. “Мянган инженер” төслийн хувьд Японы их, дээд сургуулиудтай хамтарч судалгаа хийдэг. Ингэснээр судалгаагаар мэргэшиж буй эрдэмтэд Япон улстай харилцаа холбоо тогтоох нь ихэссэн болохыг онцлон хэлсэн юм.  

Мөн түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “COVID-19” цар тахлын үед ЖАЙКА-ийн буцалтгүй тусламжийн хүрээнд орж ирсэн автомакс, ариутгалын спирт болон жавелинийг төрийн өмчийн 662 сургууль, 905 цэцэрлэг, 552 дотуур байранд хүргүүлж, халдварын эсрэг арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлж байгаад болон боловсролын салбарт бодитой хөрөнгө оруулалт хийж байдагт талархал илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 57 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 1 цаг 0 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 1 цаг 1 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 1 цаг 2 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 1 цаг 7 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 1 цаг 9 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 2 цаг 12 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 3 цаг 2 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 3 цаг 10 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 3 цаг 15 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 3 цаг 16 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 3 цаг 17 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 3 цаг 22 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 3 цаг 27 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 3 цаг 32 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 3 цаг 32 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 3 цаг 32 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 3 цаг 39 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 3 цаг 47 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 3 цаг 49 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top