x

Боловсролын салбарынханд зориулсан хотхон бий болгож, орон сууцжуулах асуудлыг шийдвэрлэхээр харилцан тохиролцлоо

Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, сурагчдын хоцрогдол, цар тахлын нөхцөл байдалд танхимын болон зайн сургалтаар боловсролын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй яамны удирдлагууд, Хотын дарга Д.Сумъяабазар нарын нийслэлийн удирдлагууд харилцан санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг байсан бүх сургууль өнөөдөр бүгд хоёр ээлжтэй болсон. Гэхдээ ачааллыг дахин багасгах шаардлагатай 12 сургууль бий. 2021 онд нийслэлд 38 цэцэрлэг, 32 сургууль, 10 сургууль, цэцэрлэгийн цогцолборын хөрөнгө оруулалт тусгаж өгсөн. Одоо нийслэлд 30 гаруй мянган хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэл сургуулийн өмнөх боловсрол бүрэн хангагдахаар байна. Сургуулийн тухайд бага сургуулиудыг барьж асуудлыг шийдвэрлэх боломжтой. Сургууль, цэцэрлэг барих гэхээр газрын асуудал хүндэрдэг. Гарах гарц нь гэр хорооллын айлуудтай тохирч газрыг чөлөөлөх ганцхан арга байна.

Нийслэлийн хэмжээнд 10 гаруй мянган хүүхэд компьютер, зурагтгүй, тог цахилгаангүй газар амьдарч байгааг хороо, дүүргийн ажилтнуудаар дамжуулж туслах боломж юу байна. Нийслэлд 20943 багш, ажилтнууд бий. Иймд орлогод нийцсэн орон сууцанд хамруулах асуудлыг нийслэлийн удирдлагуудтай хамтраад шийдвэрлэх шаардлага байгаа юм. Боловсролын салбарт гар татаж болохооргүй цаг үе ирсэн” гэдгийг онцоллоо.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар "Нийслэлийн Боловсролын газар, яамтайгаа хамтран салбарт хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний ажлуудыг харилцан уялдаа холбоотой гарган ажиллах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг барихад газрын асуудал тулгамддаг. Энэ асуудлыг хамтраад шийдвэрлээд явах бүрэн боломжтой гэж харж байна. Боловсролын салбарт тулгамдаж байгаа төсөв санхүүгийн асуудалд онцгойлон анхаарч ажиллах болно. Хичээл, сургуулийн хоцрогдлын асуудлыг тооцоо судалгаанд үндэслэн хамтран ажлын хэсгийн түвшинд ярилцъя. Мөн нийслэлийн хэмжээнд түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах зургаан байршилд барилгын ажлыг эхлүүлнэ. Тэгэхээр аль нэг байршилд нь боловсролын салбарынханд зориулсан хотхон бий болгож, орон сууцжуулах бүрэн боломжтой” гэсэн юм.Уулзалтын төгсгөлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарын сайд, хотын захирагчийн түвшинд жилд хоёр удаа уулзалт зохион байгуулаад тулгамдсан асуудлыг шийдвэрлээд явах бүрэн боломжтой" гэлээ.

Мөн тэрээр "Сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг нийслэлтэй хамтарч шийдвэрлэх, төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн газрыг зарахгүй байхад анхаарах, хоцрогдлыг арилгах зорилгоор танхим болон зайн хэлбэрээр сургалтын үйл ажиллагаа явуулахад ариутгал, халдваргүйтгэл зэрэг зохион байгуулалтын ажилд хамтрах, багш, ажилтнуудыг орон сууцжуулах зэрэг асуудлаар ажлын хэсгийн түвшинд ярилцаж, шийдвэрлэе" хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 56 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 59 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 1 цаг 1 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 1 цаг 2 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 1 цаг 6 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 1 цаг 8 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 2 цаг 12 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 3 цаг 1 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 3 цаг 9 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 3 цаг 15 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 3 цаг 15 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 3 цаг 17 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 3 цаг 21 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 3 цаг 26 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 3 цаг 31 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 3 цаг 31 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 3 цаг 32 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 3 цаг 39 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 3 цаг 46 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 3 цаг 48 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top