x

Трампын эсэргүүцэж зогсоосон ажлыг Жо Байден эхлүүллээ

Трампын засаг захиргаа Обамагийн үеэс яригдаж байсан Харриет Тубманы хөргийг 20 долларын дэвсгэртийн урд талд нэмэх ажлыг түдгэлзүүлж байв. Харин шинэхэн Ерөнхийлөгч Жо Байдены Сангийн яам тус ажлыг хурдасгах арга замыг судалж байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки даваа гаригт мэдэгдэв.

Хатагтай Тубманыг Эндрю Жексоны оронд 20 долларын дэвсгэртийн нүүр царайгаар томилох шийдвэрийг Сангийн яамны нарийн бичгийн дарга Жейкоб Лью 2016 онд гаргаж байжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп энэ санааг эсэргүүцэж, Төрийн сангийн нарийн бичгийн дарга Стивен Мнучин мөнгөний аюулгүй байдлын шинэ шинж чанаруудыг нэмж оруулах нь нэн яаралтай зорилт болсон гэж үзэж, валютын дахин төлөвлөлтийн энэ хэсгийн ажлыг зогсоосон байдаг. Ноён Мнучин шинэ дүр төрх бүхий мөнгөн тэмдэгтийг 2028 он хүртэл гүйлгээнд оруулах боломжгүй тул шинээр томилогдоод буй Сангийн нарийн бичгийн дарга Жексоныг солих эсэх талаар яриа хийх болно гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Байден Жанет Л.Елленийг удирдуулахаар нэр дэвшүүлсэн Сангийн яам энэ ажлын хугацааг түргэсгэхээр төлөвлөж байна.

Сангийн яам "Харриет Тубманыг шинэ 20 долларын дэвсгэртийн нүүрэн дээр тавих ажлыг үргэлжлүүлэх арга хэмжээ авч байгаа бөгөөд мөнгөн тэмдэгт нь манай улсын түүх, олон янз байдлыг тусгасан байх нь чухал юм" гэв. 

Сангийн төлөөлөгч 20 долларын дэвсгэртийн шинэ загвар хэзээ гарах талаар мэдээлэлгүй байна.

Ерөнхийлөгч асан Трамп нутаг нэгт популист Эндрю Жексоны шүтэн бишрэгч гэдгээ мэдэгдэж, түүхэн дүрс, хөшөө баримтыг өөрчлөхийг эрс эсэргүүцэж байв.

Төлөвлөгөөний дагуу шинэ загварыг 2020 онд 19-р нэмэлт өөрчлөлт буюу эмэгтэйчүүдэд сонгох эрхийн 100 жилийн ойд танилцуулах ёстой байсан юм. 

Харриет Тубман Мэрилэндэд боолчлолын үед төрсөн ч 1849 онд хойд зүг рүү эрх чөлөөний төлөө зугтах хөдөлгөөнд гар бие оролцсон, Газар доорхи төмөр замын хамгийн алдартай "кондуктор" юм. Тубман энэхүү нарийн нууц сүлжээнд тариалангийн талбайгаас олон зуун гэр бүлийн гишүүд болон бусад боолуудыг эрх чөлөөнд хүргэхийн тулд өөрийнхөө амьдралыг эрсдэлд оруулж байсан. Америкийн иргэний дайны өмнө боолчлолын эсрэг хөдлөгөөний тэргүүлэгч Тубман мөн дайны үеэр Холбооны армид тусалж, сувилагч зэрэг бусад үүргүүдийнхээ хажуугаар тагнуулчаар ажиллаж байсан улс төрийн зүтгэлтэн юм. 

Б.Бүжлхамаа 

Эх сурвалж: nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 36 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 1 цаг 26 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 1 цаг 34 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 1 цаг 40 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 1 цаг 40 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 1 цаг 42 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 1 цаг 46 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 1 цаг 51 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 1 цаг 56 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 1 цаг 56 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 1 цаг 57 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 2 цаг 4 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 2 цаг 11 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 2 цаг 13 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 3 цаг 38 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 3 цаг 39 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 3 цаг 43 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 3 цаг 44 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 3 цаг 48 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 3 цаг 50 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top