x

Хоёрдугаар улирлын хичээл 2-р сарын 1-нд цахим болон теле хэлбэрээр эхэлнэ

БШУЯ-ны Бага, Дунд боловсролын газрын дарга О.Ням-Очир мэдээлэл хийлээ. 

2020-2021 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг хичээлийн жилийн бүтцийн дагуу 2021 оны хоёрдугаар сарын 1-ээс эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа ба цар тахал, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэгт тулгуурлаж хичээлийг цахим, теле хичээлийн хэлбэрээр явуулахаар болжээ. 

О.Ням-Очир "Ковид-19 цар тахлын тархалт, нөхцөл байдлыг харгалзан Хоёр, Гуравдугаар сард нийслэлд ерөнхий боловсролын сургалтыг танхимаар явуулахад маш болгоомжтой хандаж байна.

Мөн ойрын цаг агаарын нөхцөл байдал их хүйтэн байх учир ханиад томууны дэгдэлтийг цар тахлын үед нэмэгдүүлэхгүй байх нь чухал тул уг шийдвэрийг гаргасан. 

Түүнчлэн, өвөлжилтийн их эрсдэлтэй 11 аймаг түүн дотроо 89 сум, эрсдэлтэй 152 сум байна. Үүнд 11 мянга гаруй өрх отроор өвөлжиж байгаа ба цэцэрлэг сургуулийн насны 20 гаруй мянган хүүхдүүд бий. Тэгэхээр танхимын сургалт эхэллээ гэхэд удалгүй цагаан сарын бүх нийтийн урт амралт эхэлнэ. Өвөлжилт хүндрэлтэй бүс нутгийн хүүхдүүд богино хугацаанд хичээлдээ явах, удахгүй бүх нийтийн амралтын өдрүүдэд гэр рүүгээ буцах хүндрэл үүсч болзошгүй байна. 

Мөн улсын хэмжээнд багш, эцэг эх, сурагчдаас нийгэм сэтгэлзүйн байдлын судалгааг авсан ба танхимаар эхлүүлэхийг 16 хувь нь дэмжиж, цар тахал гараагүй бүс нутагт 24 хувь дэмжсэн бол хязгаарлалттай байдлаар хичээлийг эхлүүлээч гэсэн нь 20 хувь гээд нийт хүүхдүүдийн 35 хувь нь дэмжиж, 45 хувь нь эргэлзээтэй хэмээсэн.

Тиймээс БШУЯ-наас хоёрдугаар улирлын хичээлийг хоёрдугаар сарын 1-нээс зайн сургалтаар эхлүүлнэ. 

Танхимын сургалтыг хэзээ эхлүүлэх эсэхийг УОК-т танилцуулж, ЗГ-ын шийдвэрээр гуравдугаар сарын 1-нээс байх уу, хоёрдугаар сарын 15-наас уу гэдгийг албан ёсоор олон нийтэд мэдэгдэнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 57 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 1 цаг 0 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 1 цаг 2 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 1 цаг 3 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 1 цаг 7 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 1 цаг 9 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 2 цаг 12 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 3 цаг 2 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 3 цаг 10 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 3 цаг 15 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 3 цаг 16 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 3 цаг 18 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 3 цаг 22 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 3 цаг 27 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 3 цаг 32 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 3 цаг 32 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 3 цаг 32 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 3 цаг 39 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 3 цаг 47 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 3 цаг 49 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top