ЕБС-ийн сурагчдын амралт 2021 оны хоёрдугаар сарын 1-нд дуусна. Сургалтыг цаашид танхимаар эсвэл цахим буюу теле хичээлээр үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Харин яамны зүгээс УОК-ын шийдвэрийг харгалзан танхимаар хичээллүүлэх эсэх талаар эцэг эхчүүдээс санал авч байсан билээ.
Тэгвэл БШУЯ-наас ЕБС-ийн хичээлийг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс 100 хувь танхимаар хичээллүүлэх саналыг УОК-т хүргүүлжээ. Эцсийн шийдвэрийг УОК гаргах бөгөөд ойрын хугацаанд энэхүү асуудлаар хуралдаж, шийдвэрээ гаргах аж.
Хэрэв УОК саналыг хүлээн зөвшөөрвөл Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу сурагчид хоёрдугаар сарын 1-нээс хичээлээ теле хэлбэрээр үзэх юм.