x

ЕРӨНХИЙЛӨГЧ: Сая төгрөгийн амлалт ба шударга ёсны гажуудал

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой МҮОНТ-ийн 600 студид зочилж, оффшор болон баялгийн тэгш хуваарилалтын талаар ярилцлага өгнө гэсэн мэдээлэл олон хүнийг хүлээлтад автуулав. Гэвч хүлээсэн үр дүн хүссэнээр гарсангүй.

Оны өмнөхөн Ерөнхийлөгч “Оффшор бүсээс оруулж ирсэн мөнгөөр өрх бүрт сая төгрөгийн тэтгэмж олгох хуулийн төсөл санаачилснаа зарлаж, УИХ-ын даргад өргөн барьсан бөгөөд түүнийхээ үр дүнг зарлах гэж байгаа юм болов уу? гэтэл үгүй юмсанж. Учир нь оффшор бүсээс манайд нэг төгрөг ч орж ирээгүй гэдгийг өөрөө ч хүлээн зөвшөөрөв. Орж ирсэн ч Монголбанк, эсвэл Төрийн банк руу шилжихгүй. Хувийн өмч хөрөнгийг хураан авах асуудал хуулийн дагуу шүүхээр шийдвэрлэгдэх ёстой” гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мөн анхааруулав. 

Тэгвэл Ерөнхийлөгчийн өчигдөр орой МҮОНТ-д өгсөн ярилцлага яг юунд чиглэснийг үзэгчид лав ойлгосонгүй. Харин “Хүүхдийн төлөө фонд” нэрээр хувийн дансанд цуглуулсан хэдэн тэрбум төгрөгөө л ид хав болгон ярилаа. Түүний гомдоллоод байгаа шиг “Хүүхдүүдэд мөнгө хуримтлууллаа” гээд уурлаж, бухимдаад байгаа нэг ч хүн байхгүй л дээ. Ганцхан “Хулгайчдын гараар орчих вий. Хууль журам нь байна уу?” гэдэг л эргэлзээ, болгоомжлол, хар сэр бол бүх хүнд байгаа.

Өчигдөр оройны ярилцлагын үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн бас нэг зүйл нь оны өмнө шоронгийн хаалга татсан улстөрч эрхмүүдийн тухай байв. “Хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, хүмүүсийн хоморголон шүүсэн нь улс төрийн хэлмэгдүүлэлт биш үү?” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид авилга албан тушаалыг хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан” гэж хээв нэг залав. Нэг үгээр тэд авилгачид учраас Монголын хууль тэдэнд үйлчлэхгүй гэнэ. Эрхэм Ерөнхийлөгч хаанаас ямар конвенц олж уншсаныг мэдэхгүй.

Харин жинхэнээсээ Авилгын эсрэг НҮБ-ын Конвенцид авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхдээ “Эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн авч үзэх”, “хуулийн өмнө шударга, хариуцлагатай, эрх тэгш байх зарчмыг хангах замаар хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомждоо заана” гэсэн байна. Энэ бол аль нэг улстөрч биш, хуульч судлаач хүний амнаас гарсан үг. Монголдоо л хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийн түрүүнд нь алхаж яваа МУИС-ийн Хуульзүйн Сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхмийн зөвлөх профессор, хууль зүйн ухааны доктор хүний үг л дээ.

Энгийнээр хэлбэл, авилга, албан тушаалын хэрэг дээр алагчлал буюу хөнгөвчлөх тал байхгүй шүү. Хүн бүр хуулийн өмнө тэгш байх /Үндсэн хуулийн/ зарчмаа барина шүү. Энэ төрлийн хэрэг дээр  хөөн хэлэлцэх хугацааг багасгах замаар ял завшуулж болохгүй. Хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд оргон зайлсан буюу мөрдөн шалгаах ажиллагаанаас зайлсхийсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэх заалтыг дотоодын хууль тогтоомждоо оруулаарай” л гэсэн байна. Товчоор хэлбэл, авилга албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа алхам бүр чинь хуульд нийцэж байх ёстой шүү гэсэн санаа. Нэг хэсэгт нь зориулж хууль гаргаж ял завшуулаад, нөгөө хэсгийг нь хууль бусаар яллаад байж болохгүй ээ л гэсэн үг.

Тиймээс ч энэ асуудлаар /Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн/ хуульчид  Цэцэд маргаан үүсгэж, Цэц түүнийг нь хүлээн зөвшөөрсөн билээ. Цэцийн дунд суудлын дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй тул их суудлаараа дахин хуралдахаас өөр замгүй. Цэц нэг асуудлаар хоёр өөр дүгнэлт гаргах боломжгүй учир их суудлын дүгнэлт нэгэнт гарвал тэр нь гарсан цагаасаа хүчин төгөлдөр болно. Их суудлын дүгнэлтийг УИХ-аар авч хэлэлцдэггүй хуультай. Харин Ерөнхийлөгч үүнээс ихээхэн болгоомжилж байгаа бололтой.

Сануулахад, Цэц дээр бүдрээд байгаа Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэдэг нь “2007 оны тавдугаар сараас 2020 оны нэгдүгэр сарын 10 хүртэл хугацаанд “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдээс зөвхөн ЭХ-ийн 22-р бүлэгт заасан ”албан тушаалын” гэмт хэргийг ялгаж, сэргээн шалгахаар заасан. Өөрөөр хэлбэл, дээрх төрлийн гэмт хэргийн “хөөн хэлэлцэх хугацааг” Эрүүгийн хуульдаа нэг өөр, Дагаж мөрдөх журмын тухай хуульдаа нэг өөрөөр биччихээд нэг жил өнгөрч байна.

Энэ нь хууль тэгш үйлчлэх, ялгаварлалгүй байх Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж байна гэж үзсэн учраас Цэц дүгнэлтээ гаргасан. Хүний эрхийн мэдрэмж, шударга ёсны шалгууртай улс оронд бол үүнийг "улс төрийн хэлмэгдүүлэлт" гэж үздэг.

Эцсийн бүлэгтээ энэ нь хууль тогтоогчийн хийсэн алдаа болохоос Цэцэд хамаарахгүй асуудал. Гэтэл Ерөнхийлөгч маань хууль тогтоогчтой нэг тал болчихсон Цэцийн шийдвэрийг шүүмжлээд сууж байгаа нь ямар зорилготой байж таарах вэ? 

Анхнаасаа зорилготой, тавилттай хийсэн энэ ярилцлагын гол учиг удахгүй болох Их суудлын хуралдаан, түүнийг тойрсон нийгмийн хэлэлцүүлэгт /шулуухан хэлэхэд тархи угаалт/ л зориулагдсан юм биш үү.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (122.115.226.163)
    mungu neleedgui orj irsen l gej helsen bz dee, semuun gegchee, tuuniig zohih jurmiin daguu burtgeed tatvar avah yostoi bish yum uu, huuhdiin tuluu mungu tsugluullaa gej yaagaad buruutgaavee, yu ni tand taalagdahgui bainaa, niitiin nuden deer tsuglasan mungiig hun huuli busaar shaahgui bailgui dee, yadagdaatai zavaa avgau min, yum bolgoniig harluulsaar baigaad shezo bolson teneg avgai
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.76.67)
    Дээд зиндааны хүн дээрэлхэх яумсан
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.76.67)
    Хамгийн агуу зүйл хайр
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.76.67)
    Ганц тарни уншихаар амьдрал өөрчлөгдөхгүй. Тэгэж байгаа шашин бол луйварчин
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.76.67)
    Хорвоогын хамгийн агуу яум энгийнээс
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 40 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 1 цаг 0 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 1 цаг 3 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 1 цаг 7 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 1 цаг 14 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 2 цаг 3 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 4 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 2 цаг 6 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 4 цаг 0 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 4 цаг 57 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 5 цаг 3 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 5 цаг 7 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 5 цаг 24 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 5 цаг 32 мин Түүх бол сургамж-багш 5 цаг 34 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 5 цаг 40 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 5 цаг 45 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 5 цаг 47 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 7 цаг 11 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 7 цаг 17 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц...
Top