x

Ядуурлаас ангижрах урд хөршийн бодлого

БНХАУ сүүлийн жилүүдэд ядууралтайгаа эрчимтэй тэмцэж байгаа бөгөөд оновчтой бодлогыг төрөөс хэрэгжүүлж байгаа юм.

Тухайлбал, Хятадын дарга Ши Зиньпин хамгийн их ядууралтай байгаа 23 мужийн дарга болон Коммунист намын түр хороотой ядуурлыг бууруулах гэрээ байгуулж, ядууралтай бүс нутгийг нарийвчлан тогтоож, тухайн бүс нутгийн давуу тал, онцлогт нь тулгуурласан эдийн засгийг тэтгэх, хүн ардын орлогыг нэмэх, ядуурлыг бууруулах тусгай бодлогыг хэрэгжүүлж байгаа аж. Хамгийн түрүүнд, тухайн муж, тосгонд ямар хүмүүс ядуу амьдарч байгааг тогтоож, нэгдсэн системд оруулна. Дараа нь түүнд чиглэсэн бодлого боловсруулж, хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг бүх талаар дэмжин ажилладаг аж. Мужийн дарга нарт өгсөн үүрэг даалгавар биелж байгаа эсэхэд хяналт тавьж, хугацаандаа биелээгүй бол сануулга өгч, цаашлаад зарим тосгоны намын үүрийн дарга нарын ажлыг иргэдээр  дүгнүүлж, муу оноо авсан даргад нарыг ажлаас нь чөлөөлөх, намын албан тушаалыг нь хураан авах хүртэл арга хэмжээ авдаг байна.

Тэгэхдээ хятад улс ядуу амьдарч байгаа иргэдэд сар бүр бэлэн мөнгөний тэтгэмж олгохыг илүүд үздэггүй бөгөөд  иргэдээ нээн хөгжүүлэх бодлого баримталж байна. Энэ нь тэтгэмж өгөхөөс илүүтэйгээр тухайн ядуу өрх, иргэний хөдөлмөр эрхлэлтийг  дэмжиж, өөрсдийнх нь чадварыг дайчилж тогтмол ажилттай болгодог. Түүнчлэн Хятадад хөгжлөөрөө тэргүүлж буй бүсийнхэн нь баруун хойд хөгжөөгүй бүсээ тэтгэж, хүн арддаа туршлага солилцох замаар ядуурлыг бууруулж байна. Хятадын төрөөс халамжийн хавтгайруулсан тэтгэмж олгохоос илүү ядууралтай онцгой бүсүүдийг тогтоож, түүн рүүгээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, жишиг болгожээ.

Харин  ӨМӨЗО-ы Ядуурлыг бууруулах албаны дэд дарга Фэн Айшя Хятад Улс, Өвөр Монголын ядуурлыг бууруулах тухай мэдээлэл, арга туршлагын талаар ядуурлыг бууруулах нь хүн төрөлхтөнд нүүрлэж буй хамтын сэдэв юм. Хятад улс 20-дугаар зууны 80-аад оноос эхлэн анхлан зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй, өргөн цар хүрээтэй хөдөө орон нутагт ядуурлыг бууруулах бүтээн байгуулалт хийж, Хятадын Коммунист Нам ард түмнээ удирдан ядуурлын эсрэг тэмцэж, үр дүнтэй ажилласан. 20 гаруй жилийн хугацаанд Хятад улсын ядуурлыг бууруулах бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдан, үсрэнгүй хөгжилд хүрч, бүс нутгийн хэмжээнд ядуурлыг бууруулж байсан нь зорилтот ядуурлыг бууруулах чиглэлд шилжсэн” гэж онцолж байсан юм.

Тэр бүү хэл, ХКН-ын 18 дугаар  их хурлаас хойш Намын төв хороо ард түмнээр төв болгосон хөгжлийн үзэл баримтлан, 2020 онд өнөөгийн нөхцөл байдалд хөдөө тосгоны ядуу иргэдийг ядуурлаас бүрэн ангижруулж, ядуу тосгоныг бүгдийг ядуу нэрнээс нь салган, бүс нутгийн ядуу буурай асуудлыг бүгдийг шийдэх зорилт тавин ажиллаж байна.

Өнөөгийн байдлаас үзвэл ядуурлаас ангижруулах ажлын ахиц урьдчилан төлөвлөсний дагуу явж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Түүнчлэн Одоогоор Өвөр Монголын хот,  хөдөө орон нутагт онц ядуу 98 мянган иргэн байгаа гэх мэдээлэл бий.  2017 онд амьдралын чадвараа бүрэн буюу зарим талаар алдсан ядуу иргэдэд зориулан сувилахуйн тусламж тэтгэмж олгох стандарт тогтоож, сард иргэн бүрд тус тус 1006 юань болон 396 юань олгосон байна. Улмаар  ядуу иргэдийн тоо 2012 оны эцэст 98.99 сая байсан бол 2019 оны эцэс гэхэд 5.51 сая болж буурчээ. Мөн  ядуурлын түвшин 10.2 хувь байсан нь 0.6 хувь хүртэл буурав. Долоон жил дараалан жил тутамд 10 саяас дээш иргэнээ ядуурлаас ангижруулж чадсан гайхалтай туршлага байна. Ядуурлаас ангижруулах ажлын зорилгоо үндсэндээ биелүүлсэн хэмээн үзжээ.

Сэтгүүлч Б.Пүрэвжав

solongonews.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (197.211.63.3)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 06 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 36 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 56 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 1 цаг 0 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 1 цаг 4 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 1 цаг 11 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 2 цаг 0 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 0 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 2 цаг 3 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 3 цаг 57 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 4 цаг 54 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 4 цаг 59 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 5 цаг 4 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 5 цаг 21 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 5 цаг 28 мин Түүх бол сургамж-багш 5 цаг 31 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 5 цаг 37 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 5 цаг 41 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 5 цаг 44 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 7 цаг 8 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 7 цаг 14 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц...
Top