x

Швейцарьт "ковидын вакцинаас болж хүн нас барлаа" гэх цуу яриаг няцаажээ

Норвеги улс Pfizer/BioNTech коронавирусийн вакцин хийлгэсний дараа нас барсан асрамжийн газрын хоёр ахмадын үхлийн шалтгааныг шалгаж байна. Энэхүү мэдээлэл нь Порто дахь хүүхдийн мэс заслын туслах эмч мөн Pfizer-ын вакциныг аваад хоёр хоногийн дараа нас барсан байдалтай олдсоны дараа гарсан мэдээлэл юм.

Норвегийн Эмийн агентлагийн Эмнэлгийн захирал Штайнер Мадсен мэдэгдэл хийхдээ "Вакцин нь үхлийн шалтгаан болсон эсэх, эсвэл вакцин хийлгэсний дараахан тохиолдсон тохиолдол уу гэдгийг бид үнэлэх ёстой" гэжээ. Тус агентлаг Норвегийн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнтэй хамтран нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. 

Коронавирусийн эсрэг вакциныг эхлээд хөгшин настай хүмүүс хийлгэж байгаа тул нас баралт санамсаргүй тохиолдлоор тохиолдож болзошгүй гэж захирал Мадсен нэмж хэлсэн юм.

Pfizer компанийн Гүйцэтгэх захирал Альберт Бурла ярилцлгага өгөхдөө "Вакцинаа хийлгэсэн хүмүүс коронавирусийг бусдад дамжуулах боломжтой эсэх талаар эргэлзээтэй байгаа" гэж компанийн байр сууриар хариулжээ. 

Мөн АНУ Флорида мужийн Эрүүл мэндийн яам, АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвүүд ижил төстэй хэрэг дээр шалгалт хийж байна. Доктор Грегори Майклын үхэл нь вакцинтай бүрэн холбогдоогүй байгаа боловч энэ нь магадлалтай байгаа тухай мэдээлжээ. 

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв үүнийг баталж, тус газрын хэвлэлийн төлөөлөлч "Флоридад нас барахаасаа хоёр долоо хоногийн өмнө Pfizer/BioNTech ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүн нас барсан гэсэн мэдээлэл байна" гэж лхагва гаригийн орой мэдээлсэн байна.

Тус мэдэгдэлд бичсэнээр бол талийгаачийг "Сүүлийн 15 жилийн турш Миами Бийч дэх Синай Маунт эрүүл мэндийн төвд эх барих эмэгтэйчүүдийн эмч байсан. Тэрээр олон нийтийн бүртгэлээр 56 настай байсан. 12 дугаар сарын 19-ний орчим вакцин хийлгэж, 1-р сарын 3-4-ний хооронд нас барсан" гэжээ. Мягмар гаригт задлан шинжилгээ хийлээ гэж мэдээлэв. Эмнэлгийн байцаагч болон түнш байгууллагуудын судалгаа дуусах хүртэл үхлийн шалтгаан тодорхой биш байна.

Pfizer-ын зүгээс мөн энэ хэргийг шалгаж байгаа аж. 

"Pfizer/BioNTech-ийн эрүүл мэндийн мэргэжилтэн вакцины эхний тунг авснаас хойш арван зургаан хоногийн дараа нас барсныг мэдэж байгаа" гэж Pfizer мэдэгдэлдээ дурджээ.  Мөн "Энэ бол хүнд хэлбэрийн тромбоцитопени өвчний клиник тохиолдол бөгөөд энэ нь бие махбодийн цус өтгөрөх, дотоод цус алдалтыг зогсоох чадварыг бууруулдаг" гэж нэмж хэлжээ.

Тус компаний мэдэгдэлд "Бид энэ хэргийг идэвхтэй шалгаж байна. Гэхдээ одоогоор вакцинтай шууд холбоотой гэж бид итгэхгүй байна. Манай эмнэлзүйн туршилтуудад, маркетингийн дараах туршлага, одоог хүртэл эсвэл мРНХ вакцины платформтой холбоотой аюулгүй байдлын талаархи ямар ч дохио тогтоогдоогүй байна. Өнөөдрийг хүртэл олон сая хүмүүс вакцинд хамрагдсан бөгөөд бид вакцин хийлгэж буй хүмүүст тохиолдох бүх сөрөг үзэгдлийг анхааралтай ажиглаж байна. Вакцинтай холбоогүй нас баралт зэрэг ноцтой сөрөг үзэгдлүүд нь харамсалтай нь хүн амын дунд тохиолдож байсан ижил хурдтай тохиолдох магадлалтай байгааг тэмдэглэх нь зүйтэй" гэжээ. 

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн албан тушаалтнууд Лхагва гаригт сэтгүүлчдэд мэдээлэхпээ "Коронавирусийн вакцины эсрэг харшлын урвалын 29 тохиолдолд хүндээр илэрсэн буюу 1 сая тун тутамд анафилаксийн 11.1 тохиолдлоос илүү ноцтой хариу урвал ажиглагдаагүй" гэв. 

Мөн "Гэхдээ энэ нь ирээдүйд гарч болзошгүй эрүүл мэндийн ноцтой үйл явдлуудыг харж чадахгүй гэсэн үг биш юм" гэлээ. 

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр 5.3 сая гаруй хүн Ковид-19 вакцины анхны тунг хийлгэсэн байна. Лхагва гаригийн орой мэдэгдэлдээ "Агентлаг аюулгүй байдлын мэдээллийг АНУ-ын Хүнс, эмийн газар зэрэг бусад холбооны агентлагуудтай тогтмол хянаж үздэг, мөн эдгээр мэдээллийг бие даан хянаж, зөвлөмж гаргадаг, удирдамж өгдөг вакцины аюулгүй байдлын мэргэжилтнүүдтэй тогтмол харьцдаг" гэжээ.

Мөн "АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв нь илүү их мэдээлэл олж авахын хэрээр нөхцөл байдлыг үнэлж, шаардлагатай арга хэмжээний талаар цаг тухайд нь мэдээллээр хангах болно" гэж мэдэгдэлд дурджээ.

Асрамжийн газрын 91 настай ахмад вакцин хийлгэснээс хойш тав хоногийн дараа Швейцарьт нас баржээ. Албаны хүмүүс өвчтөн аль хэдийн өвчтэй байсан бөгөөд вакцинтай холбогдох нь "магадлал багатай" гэж мэдэгдсэн.

Швейцарийн эрүүл мэндийн байгууллагууд өндөр настай өвчтөний үхэлд хүргэсэн гэх вакцины тухай цуурхлыг няцаасан юм.

Люцерн хотын төв кантонд 91 настай хөгшин нас барсан тухай Швейцарьт өргөн тархсан байна. Швейцарийн эмчилгээний бүтээгдэхүүний агентлаг Swissmedic даваа гаригт болсон явдлыг нотолсон боловч өвчтөн аль хэдийн олон өвчнөөр шаналж байсан гэжээ. 

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 32 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 1 цаг 22 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 1 цаг 30 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 1 цаг 35 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 1 цаг 36 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 1 цаг 37 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 1 цаг 42 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 1 цаг 47 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 1 цаг 51 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 1 цаг 52 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 1 цаг 52 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 1 цаг 59 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 2 цаг 7 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 2 цаг 9 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 3 цаг 33 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 3 цаг 34 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 3 цаг 39 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 3 цаг 40 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 3 цаг 44 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 3 цаг 46 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top