x

"Өвөрмонгол хоол нь Монгол болон Хятадын соёлыг агуулсан байдаг"

Хятад үндэстний хоол дэлхий дахинд маш их алдартай. Хятадад хоол хүнсийг амьдрахуйн үндэс хэмээн дээдлэн, "Хоёр хөлтнөөс хүн, дөрвөн хөлтнөөс ширээнээс бусдыг хоол болгон хувиргаж болно" гэж юугаар ч амтат сайхан хоол хийж чаддаг ард түмэн билээ.

Ихэвчлэн тогооч нар гахай, тахианы мах, загас, байцаа, улаан, цагаан, шар лууван, манжин, байцаа, сонгино, бууцай, мөөг, ургамлын тос, будаа, гурил, элсэн чихэр зэргийг түгээмэл хэрэглэх боловч хоолны амт, үнэр, өнгө нь хүний харах, амтлах, үнэртэх таашаалыг зэрэг төрүүлж чаддаг нь хосгүй.

Тэр утгаараа өглөө, өдөр, оройн хоолнууд нь өөр өөрийн гэсэн  онцлогтой. Хооллох соёл, хоол хийх урлаг гэхээс илүүтэй хоолыг эрүүл мэндэд тустай байдлаар хийж, хэрэглэдэг. Тэгэхээр бараг хоол хүнсийг уламжлалт анагаах ухаан шиг хөгжүүлж чадсан. Тиймээс ч ард иргэд нь урт удаан насладаг нь тодорхой биз ээ. Хятадууд загас, тэнгис, далайн гаралтай амьтан, ургамлын зүйлээр маш олон нэр төрлийн хоол бэлтгэдэг. Бэлтгэх технологи ч өвөрмөц байдаг.

Харин  нэг сонирхолтой мэдээлэл дуулгахад, лалын шашинт Шинжаан-Уйгарт үхэр, хонины махыг түлхүү хэрэглэдэг байна. Өвөр монголд үхэр, хонь, ямааны махыг голлон хэрэглэнэ.

Хэбей мужид илжигний махыг маш хүндэтгэлтэй зоог гэлцдэг байна. Түүнчлэн Хоолны урлагаар нь тухайн улс үндэстний түүх соёлыг танин мэддэг. Монголчуудын идээ ундаа өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй байдгийн адилаар Өвөр Монгол хоол нь Монгол болон Хятадын соёлыг агуулсан, бусад Хятадын мужуудаас онцлогтой билээ. Тухайлбал, Өвөр Монгол  орны зүүн бүсийн иргэд хээрийн ногоо, мөөгийг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг бол дунд хэсэгт мал аж ахуй түлхүү хөгжсөн байдаг аж. Харин баруун хэсгээр газар тариалан илүү өндөр хөгжилтэй.

Тиймээс бүс нутаг бүрийн онцлогийг шингээсэн хоолыг урладаг байна.Түүнчлэн хүнсний аюулгүй байдал болон чанарыг сайжруулахын тулд ӨМӨЗО-оос 2018-2020 он хүртэл хоолны салбарын чанар, аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөөг гаргаж, “Зургаан том төсөл”, “Долоон том ажлын зорилт”, “Зургаан том ажлын үүрэг” болон “Дөрвөн хамгаалалтын арга”-ыг тогтоож, ард иргэдийн хоол хүнсний аюулгүй байдлыг баталсан байна.

Тиймээс хоол хүнсний аюулгүй байдал талаасаа баталгаатай болж, давхар аялал жуулчлалын шинэ бүсчлэлийг бий болгосон тухайн орны хөгжлийг шууд илтгэх билээ. Мөн өнгөрөгч онд зохион байгуулсан соёлын өдрүүдийн үеэр Өвөр Монгол хоолны амт чанар болон хийцийг монголчуудад танилцуулж байв. Түгээр ч зогсохгүй хоёр орны тогоочид харилцан туршлага судалсан юм.  Иймд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа  Өвөрмонгол хоолны  газраар үйлчлүүлэх иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм. 

www.solongonews.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 34 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 1 цаг 24 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 1 цаг 32 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 1 цаг 37 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 1 цаг 38 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 1 цаг 39 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 1 цаг 43 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 1 цаг 49 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 1 цаг 53 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 1 цаг 54 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 1 цаг 54 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 2 цаг 1 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 2 цаг 9 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 2 цаг 11 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 3 цаг 35 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 3 цаг 36 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 3 цаг 41 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 3 цаг 42 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 3 цаг 46 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 3 цаг 48 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top