x

ОХУ-д эмэгтэйчүүд галт тэрэгний жолоог эргэн атгалаа

Орос оронд өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн хэдэн хэдэн ажил эрхлэлтийг хориглосон маргаантай журам цуцлагдсан. Үүнээс хойш Москвагийн метронд анхны эмэгтэй галт тэрэгний жолооч ажиллууллаа гэж мэдээллээ.

Москва хотын тээврийн газар ням гаригт анхны цахилгаан галт тэрэгний жолооч эмэгтэйчүүдийг угтан авч, үүнийг шинэ эрин үетэй зүйрлэн ярьжээ.

12 эмэгтэй 2021 оны 1-р сарын 1-нд Оросын нийслэл дэх сүлжээнд нэгдсэн байна.

Москвагийн метронд 1980-аад оны эхээр эмэгтэй жолооч нарыг эгнээндээ нэгтгэхээ больжээ. Хамгийн сүүлийн эмэгтэй жолооч 2014 онд тэтгэвэртээ гарсан байна.

Тус мэргэжлийг бие бялдрын хувьд хүчир, эмэгтэйчүүдийг ажиллуулахад аюултай гэж тооцогддог ажлын жагсаалтад багтаадаг байжээ. Гэсэн хэдий ч энэ үүргийн физик талууд автоматжисны дараа ачааны машины жолооч, завь зөөвөрлөгч зэрэг ажлын хамт энэ жагсаалтаас хасагдсан байна.

Өнгөрсөн ням гаригт Москва хотын дарга Сергей Собянин болон хотын тээврийн газар хамтарсан мэдэгдэл хийхдээ, сүлжээнд элссэн 25 эмэгтэйн 12 нь сургалтаа төгсөж, зөвшөөрөл авч, "анхны зорчигчдыг авахад" бэлэн байгаа гэж мэдэгдсэн юм.

Эмэгтэй жолооч нар өөрсдөдөө дүрэмт хувцас сонгохдоо "галт тэрэг жолоодоход тэдэнд хамгийн тохь тухтай, тохиромжтой байх юбка эсвэл өмд өмсөхөө шийднэ" гэжээ.

Ольга Ившина, BBC Russian-ийн ахлах сурвалжлагчийн бичснээр: Арван хэдэн эмэгтэй галт тэрэгний жолооч энэ сард Москвагийн метротой хамтран ажиллаж эхлэж байгаад сэтгэл догдолж байсан. Энэ нь эмэгтэйчүүдэд хэтэрхий аюултай гэж нэрлэгдсэн 356 ажлын байрны жагсаалтад орсон мэргэжлийн цаана байгаа шалтгааны улмаас эргэлзээ төрсөн.

Нэг журамд эмэгтэйчүүдэд цаг тутамд дор хаяж хоёр удаа 10 кг-аас дээш жинтэй зүйл өргөдөг ажил хийхийг хориглоно гэж заасан байдаг.

Оросын эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг ТББ-ууд энэ нь "нэг настай хүүхдийн дундаж жин юм. Ээж нь тэднийг өргөж байгаа нь төрөөс ямар ч байдлаар хязгаарлагдахгүй" гэж онцолжээ.

Сүүлийн жилүүдэд ОХУ-ын эмэгтэйчүүд хязгаарлагдсан ажлын байрны жагсаалтыг цуцлах эсвэл өөрчлөхийг хүсч шүүхэд хандаж байна. Энэ жил уг жагсаалтад эцэст нь нэмэлт өөрчлөлт оруулж, аюултай химийн бодис, тэсрэх бөмбөгтэй шууд ажиллах шаардлагатай байдаг зэрэг ердөө 96 ажлын байр үлджээ.

Шинэ жолооч нарын нэг Марина Мунтян "Техник хэрэгсэлтэй ажиллахаас айхгүй байна" гэжээ. Мөн өөр нэгэн эмэгтэй Ирина Долгих газар доорхи станцын мастераар ажилд орсны дараа уг албан тушаалд хамрагдахаар шийдсэн гэж хэлэв. Тэрээр "Энэ бол миний хувь хүний ​​өсөлт, хөгжил. Миний бага насны мөрөөдөл биелэж байна" гэж тэр Оросын телевизэд ярьжээ.

Москвагийн метроны удирдлагууд шинээр бэлтгэгдсэн жолооч нарын олонх нь олон үе дамжин газар доорхи сүлжээнд ажиллаж байсан гэр бүлээс гаралтай гэж онцолжээ. Өргөдөл гаргагчдын эхний бүлгийг өнгөрсөн оны эхээр сонгосон. Зөвхөн 22-43 насны, аль хэдийн газар доорхи ажилтнаар ажиллаж байсан эмэгтэйчүүд /тийз борлуулагч, цэвэрлэгч, өртөөний мастер, менежер зэрэг хүмүүс/ хамрагдах боломжтой байв.

Эмэгтэйчүүд анх 1936-1980-аад онуудад Москвад метроны галт тэрэг жолоодох өргөдөл гаргадаг байжээ. Москвагийн метро ирэх жил илүү олон эмэгтэй жолооч ажиллуулахаар төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдсэн байна.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 57 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 1 цаг 46 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 1 цаг 55 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 2 цаг 0 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 2 цаг 0 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 2 цаг 2 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 2 цаг 6 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 2 цаг 12 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 2 цаг 16 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 2 цаг 17 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 2 цаг 17 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 2 цаг 24 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 2 цаг 32 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 2 цаг 34 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 3 цаг 58 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 3 цаг 59 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 4 цаг 3 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 4 цаг 5 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 4 цаг 9 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 4 цаг 11 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top