x

Хятадын Засгийн газар яагаад хамгийн баян иргэнийхээ "бөгсийг ухах" болов?

Сүүлийн 20 жилийн хугацаанд “Хятадын тэрбумтан” байх нь аюултай ажил байсан. Яагаад ч юм Хятадын толгой баячууд нэг бол богино насладаг эсвэл авлигын хэргээр баривчлагдах гэх мэт аюул заналхийлэлтэй тун чиг ойрхон байдаг байсан. Магадгүй тийм ч болохоор хятадад гэнэт тэрбумтан болох, баян байх нь олон хүний ​​хувьд тийм ч сайн төгсгөлтэй байсангүй.

Жэк Ма - "Алибаба" компанийг үүсгэн байгуулагч, 56 настай, Хятадын хамгийн баян хүн (57 тэрбум доллараас ч их хөрөнгөтэй гэдгээрээ Tencent's Pony Ma-г байнга тэргүүлж явдаг) ихэвчлэн ямар нэгэн муу үр дүн гарахаас байнга зайлсхийдэг байсан.

Гэхдээ энэ он хүртэл...

Нью Йорк Таймс сонинд мэдээлснээр Хятадын засгийн газар Жэк Ма-г шахаж байна. Арваннэгдүгээр сард Алибабагийн финтек салбар “Ant Group” 34.5 тэрбум доллар босгох нүсэр жагсаалт гаргасан нь хамгийн том IPO болох байлаа. Гэвч Жэк Ма улсынхаа санхүүгийн зохицуулагчдыг инновацийг боомилж байна гэж шүүмжлэн Хятадын банкийг “ломбард” гэж нэрлэснээс болоод тус IPO-г цуцалсан. Өнгөрсөн долоо хоногт Хятад улс Алибаба компанийг цахим худалдааны акул болон худалдаачдыг зөвхөн өөрийн платформ дээр бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулахыг албадан, монопольдож байна гэж үзэн мөрдөн байцаалт явуулахаар болжээ.

Жэк Ма магадгүй Хятадын хамгийн том бизнес эрхлэгчдийн цахиур хагалагч юм.

БНХАУ-ын Ханжоу хотод төрсөн Ма залуу насаа англи хэл сурч, коллежид хэл сурахаасаа өмнө жуулчдын дунд цаг өнгөрөөсөн нэгэн. Жэк Ма 1995 онд АНУ руу аялахдаа интернетийн талаар олж мэдсэн. Хятадад эргэж ирснийхээ дараа тэрээр 1999 онд 18 найзтайгаа Алибаба компанийг үүсгэн байгуулахаасаа өмнө олон тооны вэбсайт нээжээ. Өнөөдөр Алибаба Групп нь цахим худалдааны удирдагч Таобао, Тмалл нарыг багтаасан юм. Тэдний жилийн орлого нь далан тэрбум америк доллар давдаг бөгөөд "Амазоны хамгийн том нь өрсөлдөгч" гэж Нью Йорк Таймс бичжээ. Бяцхан технологийн титан тэрээр супер оддын дүрийг аз жаргалтайгаар хөгжүүлж, тэр ч бүү хэл богино хэмжээний кинонд кунфугийн мастерын дүрд тоглохуйц олонд танигдаж, алдаршсан нэгэн билээ.

Тэгвэл Хятад яагаад хэн нэгнийг зүгээр л сайхан баяжихыг харж чадахгүй байна вэ?

Ши Зиньпин даргын үед Хятадын төр эдийн засгаа илүү чанга атгаж, Алибаба ба түүний өрсөлдөгч Тенцентийг (хоёулаа 600 гаруй тэрбум доллараар үнэлэгддэг) хөндлөн огтлолд оруулсан байдаг. Эдийн засгийн тэгш бус байдал нэмэгдэж буй энэ үед Хятад улс Энэтхэг, АНУ-ыг бодвол илүү тэрбумтантай боловч 600 сая иргэн сард 150 доллараас бага цалинтай байна.

Жак Ма энэ баялагийн зөрүүг “сурталчлагч” болж байгаа нь Хятадын засгийн газарт таалагдаагүй бололтой.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 57 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 1 цаг 46 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 1 цаг 54 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 2 цаг 0 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 2 цаг 0 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 2 цаг 2 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 2 цаг 6 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 2 цаг 11 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 2 цаг 16 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 2 цаг 16 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 2 цаг 17 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 2 цаг 24 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 2 цаг 31 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 2 цаг 33 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 3 цаг 58 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 3 цаг 59 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 4 цаг 3 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 4 цаг 5 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 4 цаг 8 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 4 цаг 10 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top