x

Apple 2024 онд “жолоочгүй” автомашин үйлдвэрлэнэ

Apple компани өөрөө жолооддог автомашины технологийг урагшлуулж, өөрийн шинэ батерейны технологийг багтаасан суудлын автомашиныг 2024 он гэхэд үйлдвэрлэхээр ажиллаж байна.

IPhone үйлдвэрлэгчийн Титан Төсөл гэгддэг автомашины хүчин чармайлт 2014 оноос эхлэсэн бөгөөд тэд бүхнийг анхнаас өөрсдөө хийх гэж зорьсон ч жигд бус хурдаар урагшилж байгаа юм. Нэгэн цагт Apple програм хангамж дээр бүх анхаарлаа төвлөрүүлнэ гэж байсан бол энэ удаад алсын хараагаа арай өөр зүгт чиглүүлсэн бололтой.  

Тесла компанид ажиллаж байсан Apple-ийн ахмад дайчин Даг Фийлд энэ төслийг 2018 онд удирдахаар буцаж ирсэн бөгөөд 2019 онд багийнхаа 190 хүнийг халжээ. Тэр үеэс хойш Apple компани хангалттай ахиц дэвшил гаргаж, хэрэглэгчдэд зориулагдсан тээврийн хэрэгсэл бүтээхээр зорьж байна. Энэ хүчин чармайлтын талаар мэддэг хоёр хүн хэлэхдээ Apple-ийн төлөвлөгөө олон нийтэд нээлттэй биш тул нэрээ нууцлахыг хүссэн юм.  Олон нийтийн зах зээлд зориулж хувийн тээврийн хэрэгсэл бүтээх Apple-ийн зорилго нь “жолоочгүй” үйлчилгээнд зорчигч тээвэрлэх робо-такси Alphabet компанийн Waymo гэх мэт өрсөлдөгчдөөсөө ялгаатай юм. Apple-ийн стратеги нь батерейны зардлыг "эрс" бууруулж, тээврийн хэрэгслийн хүрээг нэмэгдүүлэх боломжтой шинэ батерейны загвар юм. Apple компани төлөвлөгөө болон ирээдүйн бүтээгдэхүүнийхээ талаар тайлбар өгөхөөс татгалзав.

Тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх нь дэлхийн өнцөг булан бүрээс жил бүр хэдэн зуун сая электроникийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, гэхдээ хэзээ ч автомашин хийж үзээгүй гүн халаастай Apple компанийн хувьд нийлүүлэлтийн сүлжээний бэрхшээлтэй асуудал юм. Элон Маскийн Тесла машиныг тогтвортой ашиг олох хүртэл 17 жил зарцуулсан. “Хэрэв манай гариг ​​дээр үүнийг хийх нөөцтэй нэг компани байвал энэ нь магадгүй Apple юм.  Гэхдээ энэ нь гар утас биш шүү дээ” гэж Титан Төсөл дээр ажиллаж байсан хүн хэлэв.

Apple брэндийн автомашиныг хэн угсрах нь тодорхойгүй хэвээр байгаа боловч эх сурвалжууд компани нь тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхдээ үйлдвэрлэлийн түншдээ найдах байх гэж найдаж байна гэжээ.  Apple-ийн төлөвлөгөөний талаар мэдлэгтэй хоёр хүн цар тахлын улмаас хойшлогдож байгаа нь үйлдвэрлэлийн эхлэлийг 2025 он буюу түүнээс хойшлуулж болзошгүйг анхааруулав.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 42 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 44 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 46 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 47 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 51 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 53 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 1 цаг 57 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 2 цаг 46 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 2 цаг 55 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 3 цаг 0 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 3 цаг 0 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 3 цаг 2 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 3 цаг 6 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 3 цаг 12 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 3 цаг 16 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 3 цаг 17 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 3 цаг 17 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 3 цаг 24 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 3 цаг 32 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 3 цаг 34 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top