x

Иргэд нь эрх баригч, албан тушаалтныг шүүмжилбэл ял авдаг 5 улс

Зарим хүмүүс зүгээр л шүүмжлэл сонсож чаддаггүй, үүний эсрэг дархлаагүй байх нь бий. Шүүмжлэл, үзэл бодлыг гутаан доромжлох, гүтгэхтэй хольж сольж хүлээн авах нь ч бий. Ингэж хүлээж авагсад нь улс төрчид, хууль санаачлагчид, албан тушаалтнууд байвал яах вэ? Тэгээд бүүр шүүмжлэл сонсохгүйн тулд хууль санаачлан боловсруулж, өөрийнх нь нэр төрд халдсан гэж үзэж буй хүн бүрийг шүүхэд дуудаж, төлбөр ял оноох хэлбэрээр хариуцлага тооцож эхэлбэл яах вэ? Уг нь шүүмжлэлийг чинь сонсож, ажлыг чинь хийе гэж “гуйж” сонгогддог хүмүүсийг улс төрч гэдэггүй бил үү? Зарим орны улс төрчид өөр бодолтой байдаг аж. 

Мэдээж Хойд Солонгос, Куб, Туркменистан, Ливи гэх мэт дэлхийн хамгийн хаалттай, цензурь өндөртэй улсуудыг энд жагсаах нь илүүц биз. Харин харьцангуй нээлттэй ертөнцийн улс орнуудаас түүвэрлэн танилцуулъя.

ОХУ

ОХУ-д засгийн газар, төрийн түшээд мөн Ерөнхийлөгч Владимир Путиныг онлайн орчинд шүүмжилж, хүндэтгэлгүй хандсан хэн боловч шүүхэд дуудагдаж, торгууль төлөхөөс авахуулаад хорих ял эдлэх хүртэл хуулийн зохицуулалттай. Энэхүү хуулийг өнгөрсөн жил хүндэт Ерөнхийлөгч Владимир Путины рейтинг түүхэнд байгаагүйгээр унаж, ард иргэдийн түүнд итгэх итгэл 33%-д хүрсний дараа яаравчлан баталсан юм. Путин бол адгийн амьтан гэж бичихэд л шууд шүүхэд дуудагдаж дор хаяж 100 мянган рублийн торгууль төлөх ба давтан “үл хүндлэл” үйлдсэн бол 15 хоног хорих ял оноох юм. Хуулинд зааснаар “нийгмээ, эх орноо, төрийн бэлгэ тэмдгээ, үндсэн хуулиа, мөн эрх баригчдаа үл хүндэлсэн бүхий л цахим дайралтуудад хариуцлага хүлээлгэнэ” гэжээ. 

Ливан

Энэ бол Арабын хамгийн эрх чөлөөт орнуудын нэг шүү дээ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд гүтгэх, нэр төрд халдахын эсрэг хуулиар төр засгаа шүүмжилсэн сэтгүүлч, нийгмийн активистууд, энгийн иргэд ялгалгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон нь нийгмийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан аюултай үзэгдэл болж байна. Хуулинд зааснаар эрх баригч, төрийн албан тушаалтнуудыг гутаан доромжилбол нэг жил хүртэл, Ерөнхийлөгч, үндэсний туг далбаа, бэлгэ тэмдгийг гутаавал хоёр жил хүртэл, үндэсний цэрэг армийг гутаавал гурван жил хүртэл хорих ял оноох гэнэ. 

Мьянмар

Энэ улс өнгөрсөн жил хошин егөө, элэглэл хийсэн хэсэг жүжигчид, уран бүтээлчдээ шоронд илгээжээ. Нутаг орнуудаар хэрэн хэсэж, аялан тоглолт хийдэг эдгээр 7 жүжигчин хошин егөө бүхий ардын жүжиг тоглож, улс төрийн нөхцөл байдал болон нийгмийн зан үйлийг шүүмжилсэн нь ийнхүү нэг жил хоригдох шалтгаан болсон байна. 

Венесуэл

Энд аливаа хэлбэрээр ерөнхийлөгчийнхөө нэр хүндэд халдах аваас 3-30 сар хүртэлх хугацаагаар хорих ял онооно. Хьюго Чавесын үед батлагдсан энэ хуулийн ихэнх үзэл санаа ах дүү Касторогийн үеийн Кубын бодлоготой маш төстэй. 

Кувейт

Хэрэв та Кувейтийн сүр жавхлант Эмир Наваф Ал-Ахмед Ал-Жабер Ал-Сабаг ямар нэг байдлаар шүүмжилбэл хоёроос таван жилийн ял эдлэнэ, эсвэл урт хугацааны цөллөгт явна! Энэ нь бүүр үндсэн хуулиндаа бичээтэй бий. Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгсэл эмирийн нэр хүндэд халтай ганц өгүүлбэр ч болов бичвэл 5.000-20.000 динар буюу 20.000-80.000 ам долларын торгууль төлнө. 2009 онд Австралийн жуулчин эмэгтэй Кувейтэд аялж явахдаа эмирийн нэр төрд халдсан хэмээн хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж байсан юм. Тэгэхээр гадаадын иргэн байсан ч энэ хууль үйлчилдэг байх нь. 

Эх сурвалж: ub.life

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 43 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 46 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 48 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 49 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 53 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 55 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 1 цаг 58 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 2 цаг 48 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 2 цаг 56 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 3 цаг 1 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 3 цаг 2 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 3 цаг 4 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 3 цаг 8 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 3 цаг 13 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 3 цаг 18 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 3 цаг 18 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 3 цаг 18 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 3 цаг 26 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 3 цаг 33 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 3 цаг 35 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top