x

Ковидын эсрэг вакцин хийлгээд танд гаж нөлөө үзүүлбэл шүүхдэж болох уу?

Хэрэв танд Ковидын вакцин хийлгэсний дараа хүнд гаж нөлөө илэрвэл АНУ-ын шүүхэд гомдол гаргах хүн байхгүй гэж CNBC агентлаг мэдээлэв. Холбооны засгийн газар Pfizer, Moderna зэрэг компаниудын санамсаргүйгээр вакцин нь буруу ажиллавал хариуцлага үүрэхгүй байх дархлаа олгожээ. 

Даллас хотын аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан өмгөөлөгч Рожге Данн "Энэ хэмжээний хуулиар хамгаалагдсан дархлаатай байх нь тун ховор тохиолддог. Эмийн үйлдвэрүүдэд ихэвчлэн иймэрхүү хариуцлагаас хамгаалагдсан эрх олгодоггүй" гэлээ. 

Вакцин хийлгэж буй хүмүүс Хүнс, Эмийн Захиргааны байгууллагын яаралтай тусламжийн тусгай зөвшөөрлөөр вакцин хийлгэж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй бөгөөд тарилга хийлгэхийг хөдөлмөр эрхлэлтийн нөхцлөөр үүрэг болговол ажил олгогчтойгоо хариуцлага тооцож чадахгүй. Конгресс вакцин гэх мэт "нийтийг нөмөрсөн эсрэг арга хэмжээ"-гээр нөхөж баршгүй хохирол амссан хүмүүсийн алдагдсан цалин хөлс, халааснаас гарсан эмчилгээний зардлыг нөхөхөд туслах зорилгоор тусгайлан сан байгуулсан.  Гэхдээ үүнийг ашиглахад хэцүү бөгөөд бараг төлдөггүй. Өмгөөлөгчид энэ сан сүүлийн арван жилд гаргасан нэхэмжлэлийн 6-аас бага хувийг нөхөн төлсөн гэж мэдэгдлээ.

Хамгийн богино хугацаанд боловсруулсан вакцин бол паротит өвчний эсрэг вакцин байсан.  Тус вакцины хөгжүүлэлт дөрвөн жил үргэлжилсэн бөгөөд 1967 онд лиценз авсан байна. Pfizer-ын Ковид-19 вакциныг найман сарын хугацаанд яаралтай тусламжийн зориулалтаар боловсруулж хэрэглээнд нэвтрүүллээ. АНУ-ын 10 хүн тутмын 4 нь вакцинд хамрагдахгүй байх магадлалтай гэж "Пью" судалгааны төвийн саяхны судалгаагаар гаргажээ. 

Энэ нь хоёр сарын өмнөхөөс доогуур байгаа хэдий ч итгэлцлийн асар том зөрүү байгааг харуулж байна.

Гэсэн хэдий ч Pfizer шиг эм үйлдвэрлэгчид олон нийтэд ямар ч товчлол гараагүй гэж тайвшруулсаар байна. Энэ бол вакцин юм. Энэ бол дэлхийн бүх эрх баригчдаас батлагдаж байгаа вакцин юм. Энэ нь нэг зүйлийг хэлэх ёстой. Эмийн үйлдвэрүүдэд олгосон хууль ёсны дархлаа нь тэднийг зөвхөн шүүхээс хамгаалдаггүй. 

Өмгөөлөгч Рожге Данн "Энэ нь дархлаажуулалтын үнийг бууруулахад тусалдаг гэж хэллээ. Засгийн газар хүмүүсийг Ковидын вакцин үйлдвэрлэж буй компаниудыг шүүхэд өгөхийг хүсэхгүй байна. Тиймээс үйлдвэрлэгчид засгийн газраас нэг хүнд ногдох өндөр үнийг ногдуулж магадгүй юм гэлээ.

Pfizer, Moderna нар CNBC-ийн хууль ёсны хамгаалалтын талаар тайлбар өгөх хүсэлтэд хариу мэдэгдээгүй байна. 

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 40 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 43 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 44 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 45 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 49 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 52 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 1 цаг 55 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 2 цаг 45 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 2 цаг 53 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 2 цаг 58 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 2 цаг 59 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 3 цаг 0 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 3 цаг 5 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 3 цаг 10 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 3 цаг 14 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 3 цаг 15 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 3 цаг 15 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 3 цаг 22 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 3 цаг 30 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 3 цаг 32 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top