Ирэх даваа гаригаас ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын эхлэх гэж байна. Теле хичээл өнөөдөр ороод ирэх хоёрдугаар сарын 1-н хүртэл түр завсарлах юм.
Тэгвэл сургуулийн өмнөх боловсролын буюу цэцэрлэгийн насныханд зориулсан теле хичээл өнөөдөр ороод мөн адил завсарлах аж. Өөрөөр хэлбэл ЕБС-ийн сурагчдынхтай адил 2021 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл теле хичээл явагдахгүй гэнэ.
Засгийн газраас гаргасан тогтоолд ЕБС-ийн сурагч, цэцэрлэгийн насныхны теле хичээл зэрэг явагдаж, зэрэг дуусахаар тусгасан тухай БШУЯ-аас мэдээллээ.