Монгол улс дотооддоо коронавирусийн халдвар гарснаас хойш ЕБС, их, дээд сургуулийн хичээл цахим хэлбэрт шилжүүлсэн.
Энэ дагуу ЕБС-ийн бүх сурагч теле болон цахимаар хичээллэж буй. Тэгвэл ЕБС-ийн бүх сурагчид өнөөдөр хичээллээд ирэх даваа гаригаас буюу 12 дугаар сарын 21-нээс амарна.
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 2021 оны 2 дугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх юм.
Харин их, дээд сургуулийн оюутнууд 2021 оны 1 дүгээр сарын 5-н хүртэл онлайнаар хичээллээд, 2 дугаар сарын 15-н хүртэл амарна.