x

Японы засгийн газар олимпод оролцох тамирчдыг вакцинжуулахыг дэмжив

Японы засгийн газар Токио-2020 Олимпийн наадмаас өмнө тамирчдад коронавирусийн вакцин хийлгэхэд нь туслах Олон улсын олимпийн хороо (ОУОХ) -ны саналыг дэмжжээ. 

Киодо Ньюс агентлагийн мэдээлснээр, хөгжиж буй орнуудын тамирчид болон албан тушаалтнуудад вакцин хийлгэхэд туслах зорилготой ОУОХ-ны үйл ажиллагааг дэмжсэн агуулгатай захиаг Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сугаги арваннэгдүгээр сард Швейцарийн Женев дэх Вакцины Холбоо болох Гави руу илгээсэн аж.

Өнгөрсөн сард ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах үг хэлэхдээ "Олимпод оролцох хүсэлтэй тамирчдад вакцинжуулалтыг заавал хийлгэх нь хэт холын байх болно" гэж хэлсэн. Гэхдээ Бах яриан дундаа тамирчдыг вакцинд хамруулах нь маш том "Хүндэтгэлийн тэмдэг" болох болно гэж хэлсэн юм.

ОУОХ бусад байгууллагуудтай вакцин нийлүүлэх "хүрээ" бий болгохыг эрмэлзэж байгаа. Гави болон ДЭМБ нь дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцин боловсруулах, түгээх ажлыг түргэсгэх зорилготой Ковакс төслийг хэрэгжүүлнэ. Аравдугаар сард Японы засгийн газар 2021 онд 5 тэрбум доллар босгохоор төлөвлөж буй уг төслийг санхүүжүүлэхэд 130 сая доллар амласан. Харин ОУОХ-оос "Токио 2020"-ийг аюулгүй зохион байгуулах үүднээс вакцин хийлгэхэд шаардагдах зардлын зарим хэсгийг хариуцахаар санал болгов. 

Тэрээр үйлдвэрлэгчид болон бусад эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хэлэлцээр хийж байгаа гэдгээ мэдэгдсэн боловч тамирчдыг вакцин хийлгэх хамгийн их шаардлагатай хүмүүсийн урдуур оруулж, дараалалын өмнөх рүү “үсэргэж” чадахгүй гэж мэдэгджээ. Мөн өмнө нь хэд хэдэн удаа вакцин бол олимпын наадмыг амжилттай зохион байгуулахад туслах мөнгөн сум биш гэж мэдэгдэж байсан. 

Коронавирусийн тахлын улмаас Олимпын наадам 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8-нд, харин Паралимпийг 8-р сарын 24-өөс 9-р сарын 5 хүртэл хийхээр төлөвлөж хойшлуулсан.

"Токио 2020" саяхан зөвхөн ингэж хугацаа хойшлуулахад 2.8 тэрбум доллар зарцуулсан гэж мэдэгдсэн. Токио хотын захиргаа 1.1 тэрбум доллар төлж, Зохион байгуулах хороо нэг тэрбум доллар төлнө гэсэн мэдээлэл байна. Үлдсэн 700 сая долларыг Японы засгийн газар хариуцах байсан. "Токио 2020"-ийг 3-р сард хойшлуулахаас өмнө ойролцоогоор 13 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байжээ.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 38 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 40 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 42 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 43 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 47 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 49 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 1 цаг 53 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 2 цаг 42 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 2 цаг 51 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 2 цаг 56 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 2 цаг 56 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 2 цаг 58 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 3 цаг 2 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 3 цаг 8 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 3 цаг 12 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 3 цаг 13 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 3 цаг 13 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 3 цаг 20 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 3 цаг 28 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 3 цаг 30 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top