x

Аргентинд үр хөндөлтийг зөвшөөрсөн хууль батлахад нэг алхам дөхлөө

Аргентины улстөрчид Католик шашинтай энэ улсыг үр хөндөлтийг хуульчлахад нэг алхам ойртуулсан хуулийн төслийг дэмжиж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчдын эртнээс эрэлхийлж ирсэн өөрчлөлтийг дэмжлээ.

Парламентын доод танхим 131-117 харьцаатайгаар өргөн барьсан хуулийг дэмжив. Одоо дээд танхим болох Сенат тус хуулийн төслийг батлах эсэхийг шийднэ. Санал хураалт энэ онд багтаж нэг тийш болох төлөвтэй байна.

Аргентинд үр хөндөлт хийлгэсэн олон эмэгтэйчүүд хуулийн дагуу хариуцлага хүлээхээр хуульчлагдсан байдаг.

Ерөнхийлөгч Альберто Фернандез жирэмсний 14 дэх долоо хоног хүртэл үр хөндөлт хийхийг зөвшөөрсөн хуулийн төслийг санаачилсан. Одоогийн байдлаар үр хөндөлтийг хүчиндүүлсэн тохиолдолд эсвэл эхийн эрүүл мэнд жирэмсэн болоход эрсдэлтэй тохиолдолд л зөвшөөрдөг.

Доод танхим Пүрэв гаригаас Баасан гаригийн өглөө хүртэл 20 цаг хэлэлцсэний эцэст хуулийн төслийг батлав. Сенат дахь санал хураалт илүү хатуу байх төлөвтэй байна. Өмнө нь 2018 онд тус байгууллага адил агуулгатай хуулийн төслийг доод танхим нь дэмжсэн ч гэсэн уг санаачлагыг буцааж байсан.

Ерөнхийлөгч Фернандез Пүрэв гаригт "Би католик шашинтай хүн боловч хүн болгонд хууль хүртээмжтэй байх ёстой гэдэг бодолтой байна. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн маш ноцтой асуудал юм" гэж хэллээ.

Пүрэв гаригт Ромын Католик сүм үр хөндөлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Аргентин дахь улс төрчдөөс "Амьдралыг хүндэтгэх гэдэг нь юу гэсэн үг болохыг хоёр дахь удаагаа эргэцүүлэхийг" хүсчээ. Үүний эсрэгээр эмэгтэйчүүд, хүйс, олон янз байдлын сайд Элизабет Гомес Алькорта санал хураалт дууссаны дараа твиттертээ "Бид түүхэндээ шинэ хуудас бичлээ" гэжээ. 

Латин Америкт үр хөндөлтийн талаар дэлхийн хамгийн хязгаарлагдмал хуулиуд байдаг бөгөөд Аргентин дахь санал хураалтыг бүс нутгийн туйлширсан асуудлын хоёр тал анхааралтай ажиглаж байна.

Тус хуулийн төслийг дэмжсэн болон эсэргүүцсэн бүлгүүд нийслэл Буэнос-Айрес дахь конгрессын байрны гадаа цуглав. Өөрчлөлт хийхээр кампанит ажил хийж байсан тэмцэгчид өөрсдийн хөдөлгөөний өнгө болох ногоон өнгийн хувцас өмссөн байв. Санал хураалтын дүн гарахад олон хүн баярлаж, уйлж байсан гэж үндэсний агентлаг мэдээлэв.

Энэ хуульд сэтгэл дундуур тал ч байгаа бөгөөд "Тэд үр хөндөлт гэж юу болохыг харуулахыг хүсэхгүй байна. Энэ бол" гэж хуулийн төслийг загалмай, дээр нь цустай ургийн хүүхэлдэй барьсан нэг эсэргүүцэгч Ройтерс агентлагт ярьжээ.

Аргентины засгийн газрын мэдээлснээр жилд 38,000 орчим эмэгтэй нууцаар үр хөндөлт эмнэлгийн бус нөхцөлд хийлгэдэг тул өөрсдийн эрүүл мэндээрээ хохирдог гэв. 1983 оноос хойш аюултай үр хөндөлт хийсний дараа мянга мянган хүн нас барсан гэж үздэг.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 41 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 44 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 46 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 47 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 51 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 53 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 1 цаг 56 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 2 цаг 46 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 2 цаг 54 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 2 цаг 59 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 3 цаг 0 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 3 цаг 2 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 3 цаг 6 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 3 цаг 11 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 3 цаг 16 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 3 цаг 16 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 3 цаг 16 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 3 цаг 24 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 3 цаг 31 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 3 цаг 33 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top