x

Жүдогийн ААШТ-нд хоёр Солонгосоос нэгдсэн баг ирнэ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 328 дугаар тогтоол, Эрүүл мэнд, Сангийн сайдын 53/45 дугаар тушаалын дагуу Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн 2018 оны зургаадугаар сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болсон юм.

Тэмцээнийг зохион байгуулах хороог 14 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ахалж байгаа юм.

Өнөөдөр Төрийн ордонд болсон зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар тэмцээний бэлтгэл ажлыг хангаж дууссан талаар ярилцсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонконг гэсэн найман орны /бүсийн/ баг тамирчид тэмцээнд оролцох мэдүүлгээ өгснөөр Монголд ирэх тамирчин, хүндэт зочид, албаны хүмүүс нийлээд 200 гаруй болсон байна.

Мөн хуралдааны үеэр БНАСАУ болон БНСУ-ын жүдо бөхийн тамирчид багийн тэмцээнд нэг далбаан дор жагсан орж ирэхээр болсон талаарх мэдээллийг өгөв. Энэ нь БНАСАУ болон БНСУ анх удаагаа зуны спортын төрөлд нэг далбаан дор жагсаж, нэгдсэн баг илгээж байгаа тохиолдол юм байна.

Тэмцээнийг найман орны 20 шүүгч шүүн явуулах бөгөөд энэ үеэр Азийн жүдо бөхийн холбооноос олон улсын шүүгчийн зэрэг олгох шалгалтыг явуулахаар болжээ.

Тэмцээн СТО-нд болох бөгөөд зургадугаар сарын 9-нд болох ганцаарчилсан барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлснээр эхлэх бол хоёр дахь өдрийн барилдаан зургадугаар сарын 10-ны өдөр багийн төрлөөр явагдах юм.

Энэхүү нэр хүндтэй тэмцээнийг өөрийн оронд зохион байгуулах нь зүүн Азийн орнуудын найрамдлыг бэхжүүлэх, бие биенээ хүндэтгэх, мөн зүүн Азийн орнуудад жүдо бөх хамгийн өндөр хөгжсөн байдаг нь харилцан туршлага солилцох, шинэ залуу тамирчдыг гаргаж ирэх олон талын ач  холбогдолтой байдаг талаар Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг зохион байгуулах хорооныхон ярилцсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 48 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 50 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 51 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 54 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 56 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 59 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 1 цаг 0 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 1 цаг 1 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 1 цаг 58 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 2 цаг 8 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 3 цаг 2 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 3 цаг 5 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 3 цаг 6 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 3 цаг 8 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 3 цаг 9 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 3 цаг 14 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 3 цаг 14 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 3 цаг 16 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 3 цаг 18 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 3 цаг 22 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top