x

Ч.Ганжавхлан: Хуулийн хугацаа нь болсон. УИХ-аас хариугаа авахыг шаардаж байна!

Эцэг эхийн хараа хяналт, хайр энэрэл, хамгаалал дунд өсөх ёстой бяцхан үрс гэр бүлийн орчинд харгисаар зодуулж, хүчирхийлэлд өртөж нас барсаар байна.  

Өнгөрсөн есдүгээр сарын 20-нд есөн настай охин хойд эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Талийгаач охины хойд эцэг гэх 36 настай М.Баттулга анхны байцаалтаар хэргээ хүлээсэн байдаг. 

Энэхүү аймшигт энэ хэргээс хойш Лантуун Дохио ТББ-аас санаачлан, олон зуун хүмүүс нэгдэж “Хүчирхийллийг тэвчдэггүй ХҮН БАЙ” нэртэй хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн өрнүүлж байгаа юм.

"Хүчирхийллийг тэвчдэггүй Хүн Бай" хөдөлгөөний санаачлагчдын нэг Ч.Ганжавхлан дээрх хэрэг гарснаас хойш 11 хоногийн дараа "Тус хэргээс хойш 11 хоног өнгөрч байна. БИД ШУУРААД ӨНГӨРӨӨГҮЙ ШҮҮ! Хүчирхийллийн эсрэг ЛОББИ бүлэг УИХ-д байгуулагджээ. Өнөөдрийн тус бүлгийн уулзалт болж бид өөрсдийн шаардлага ойрын хугацаанд болон урт хугацаанд хэрэгжих боломжтой, өөрчлөх ёстой бодит санал, шаардлагуудыг хүчинтэй 500 гарын үсгийн хамт тус бүлгийн 11 гишүүнд, тэднээс дамжуулж УИХ-д хүргүүллээ” хэмээн мэдэгдэж байна. 

Гэвч дахин нэг харамтай хэрэг өчигдөр гарлаа. Дөнгөж ой таван сартай бяцхан хүү хойд эцэгтээ шийтгэх нэрийдлээр саваа модоор зодуулан хорвоог орхилоо. Гэмт этгээдийг цагдаагийн байгууллагаас цагдан хорих арга хэмжээ авч мөрдөн шалгаж байна. 

Тэгвэл өнөөдөр Ч.Ганжавхлан өөрийн фейсбүүк хуудаснаа "Шаардлага УИХ-д очоод нэг сар боллоо. Хуулийн хугацаа нь болсон хариугаа авахыг шаардаж байна!" гэсэн байна. 

Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Монгол улсын хүүхдийн жам ёсны эрхүүд болох амьд явах, халдашгүй байх, эрүүл аюулгүй орчинд өсөх, сурч боловсрох эрхүүд зөрчигдөж байгааг та бид өдөр бүр тоо баримт судалгааны үр дүнгээс харж байна. Дэлхийн олон улс орнууд хүүхэд хамгааллын тогтолцоогоо бэхжүүлэхэд төр засаг, иргэд олон нийтийн хамтын ажиллагаагаар шийдвэрлэсэн сайн жишээнүүд бий. Монгол улсын хувьд ч мөн төр засгийн зүгээс, иргэд олон нийт хамтаар шийдвэрлэвэл зохих урт болон богино хугацаанд хийх дараах үйл ажиллагааг судалгаа, шинжилгээ, бодлогын түвшинд ул суурьтайгаар эхлүүлэхийг хүсэж байна. Монгол улсад хүчирхийлэлийг таслан зогсоох, нөхөн сэргээх чиглэлээр анхаарч байгаа боловч урьдчилан сэргийлэлтийн түвшинд хангалтгүй байна. Иргэд бид сайн дураар эвлэлдэн олон улс орны туршлага, өөрийн орны нөхцөл байдлыг үндэслэн дараах шийдлүүдийг санал болгож ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна.

Үүнд:

1. Согтууруулах ундаа худалдан авахад тусгай цэгээс авах, иргэний үнэмлэх, авсан тоог хэмжээг бүртгэх тогтолцоо бий болгох;

2. Сургуулийн нийгмийн ажилтны тайлан, бүртгэлд хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийн бүртгэл, мэдээлэл багтаах /шалтгаангүй таслалт, хоцролтыг судлах/;

3. Сургуулийн эмч нар эрүүл мэндийн үзлэгийг хийхдээ давхар биед ямар нэгэн зодуур, эрсдэл бүхий шинжүүд байгаа эсэхийг шалгах, сэжигтэй тохиолдлыг нягтлах, бүртгэл бий болгох;

4. Эмнэлэгт "ахуйн" гэмтлээр ирсэн хүүхдийн хамт амьдардаг, ар гэрийн насанд хүрэгчдийг сэтгэц, зан үйлийн сорилд оруулах, хүүхэд асран хамгаалах эдийн засгийн, зан үйлийн чадамжийг нь үнэлэх;

5. Хорооны хэсгийн ахлагч нарыг хүүхдийн эрхийн талаар заавал хамрагдах сургалт, удирдамжаар хангах;

6. Хамтарсан багийн ур чадварын үнэлгээ, өнөөгийн байдлын судалгаа мониторинг хийх;

7. Эцэг эх байх эрхийг хасах, хязгаарлах гэр бүлийн тухай хуулийн 27, 30-р зүйл заалтад хэрэгжүүлэх алхам, гүйцэтгэх байгууллага, нэгжийг тодорхойлох;

8. Дунд сургуулийн хөтөлбөрт дэх хүний эрхийн хичээлийн агуулга, чанар, багтаамжийн үнэлгээ хийж, сайжруулах;

9. Дунд сургуульд заагдах гэр бүл, эцэг эх байх, хариуцлагын хичээлүүдэд агуулга, чанар, багтаамжийн үнэлгээ хийж, сайжруулах;

10. Жирэмсний хяналтад орж ирж буй охидыг нөхөртэй нь бүртгэх, эцэг эх байх сургалтад суулгах, хуулийн заалтуудыг танилцуулах;

11. Хөршийн мэдээллийг нууцлах, дуудлага өгснөөр эргээд эрсдэлд ордог байдлаас хамгаалах заалт, хөршийн хяналтын сүлжээ тогтолцоо бүрдүүлэх;

12. Их дээд сургуулийн багш, судлаачдын ажлын үнэлгээний Б цагийн тооцоонд хүүхэд хамгаалал, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн асуудлаар зөвлөхөөр ажилласан бол өндөр оноо тооцох системийг журманд нь оруулах;

13. Сургууль бүр дээрэлхэхээс урьдчилан дүрэм журам, хариуцлагын тогтолцоо бий болгох;

14. Бүх шатны боловсролын сургалтын агуулгад дээрэлхэх, ялгаварлахын эсрэг заах, хөтөлбөр оруулах /хичээлээс гадуурх байнгын явагдах/ гэсэн шаардлагуудыг хүргүүлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 9 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 36 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 43 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 48 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 50 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 50 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 51 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 8 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 9 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 9 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 27 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 28 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 42 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 43 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 45 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 46 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 47 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 50 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top