x

“UB CUP” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “UB CUP” хөлбөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн Аварга Шалгаруулах Хөлбөмбөгийн Тэмцээн хойд хөршид болох гэж байгаатай холбогдуулан МХБХ-ны “Нийтийн хөлбөмбөгийн жил”-ийн хүрээнд байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд явагдаж байгаа энэхүү тэмцээнд Улаанбаатар хотын шилдэг 16 багийн 350 орчим хөлбөмбөг сонирхогч залуучууд оролцлоо.

Тэмцээний нээлт Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн Хөлбөмбөгийн ногоон талбай дээр боллоо. Тэмцээний нээлтийн ажиллагаанд тэмцээнд оролцогч 16 байгууллагын багууд, мөн саяхан болж өнгөрсөн Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “Дуулиан-2020” тэмцээний медальт ЕБС-уудын багууд, тун удахгүй болох “UB CUP” ахмадын багуудын төлөөллүүд эгнэн жагссан байлаа.

Нээлтийн ажиллагаанд оролцохоор Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Нийтийн Биеийн Тамир, Спортын Хорооны дарга Ж.Ганболд, ННБТСХорооны Спортын хөгжлийн хэлтсийн дарга С.Саранцэцэг, МХБХ-ны Тэмцээн, уралдаан зохион байгуулах хэлтсийн дарга С.Жаргал, Улаанбаатар хотын хөлбөмбөгийн холбооны УЗ-ийн гишүүн Р.Эрдэнэ, Их Талын Дуулиан ТББ-ын УЗ-ийн дарга Б.Гантулга тэргүүтэй хүндэт төлөөлөгчид Төв Цэнгэлдэх Хүрээлэнд хүрэлцэн ирлээ.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга М.Отгонбаяр тэмцээнийг нээж үг хэлсэн бөгөөд тэрээр “Багийн спорт тэр дундаа Нийтийн хөлбөмбөгийг хөгжүүлэх үйлсэд энэхүү тэмцээн үр өгөөжөө тодорхой хэмжээгээр өгөх бөгөөд улам эрчтэй явуулах үүднээс “UB Cup” тэмцээнийг жил болгон зохион байгуулна” гэдгийг онцлон хэллээ.

Өсвөрийн хөлбөмбөгчид морин хуурын аялгуунд төрийн дууллаа эгшиглүүлэн дуулж, Багийн ахлагч нар төрийн далбаагаа мандуулснаар нээлтийн ажиллагаа эхэлсэн юм. Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит 12 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээнд оролцогч хүүхэд багачуудыг төлөөлж, УЗ-ийн дарга Б.Гантулга 12 дугаартай “Аз жаргалтай Улаанбаатар” өмсгөлийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга М.Отгонбаярт гардуулан өглөө.

21 хоногийн турш үргэлжлэн явагдсан Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “UB CUP” тэмцээн амжилттай өндөрлөлөө гэж нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 43 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 44 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 46 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 49 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 50 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 53 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 54 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 56 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 1 цаг 52 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 2 цаг 3 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 2 цаг 56 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 2 цаг 59 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 3 цаг 0 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 3 цаг 2 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 3 цаг 4 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 3 цаг 8 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 3 цаг 9 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 3 цаг 11 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 3 цаг 13 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 3 цаг 16 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top