x

Уламжлалт хүүхдийн харваа 21 дэх жилдээ болно

Монгол улсын хүндэт мэргэн Даржаагийн Жамбын нэрэмжит үндэсний сурын хүүхдийн харваа 6 сарын 1-нд 21 дэх жилдээ үндэсний сурын талбайд болох гэж байна.

Д.Жамба нь үндэсний сурын харвааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн бөгөөд ялангуяа хүүхэд багачуудыг сургах, эртний уламжлалт нум сум урлах арга ухааныг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх үйлст олон жил зүтгэжээ.

Түүний нэрэмжит хүүхдийн сурын харваа нь жил бүр Хүүхдийн баярын өдөр буюу 6 дугаар сарын 1-нд болдог уламжлалтай бөгөөд хот хөдөөгийн харваач хүүхдүүдийн оролцох хамгийн дуртай тэмцээн нь юм.

1998 онд уг тэмцээнийг харваачийн том хүү, Монголын хүүхдийн нэрт зохиолч Жамбын Дашдондог анх санаачилсан бол эдүгээ харваачийн үр хүүхдүүд, ач зээ нар нь ивээн тэтгэж, Монголын үндэсний сурын холбоотой хамтран уламжлал болгон зохион байгуулсаар байна.

Нумандаа ч мэргэн, номондоо ч мэргэн яваарай” хэмээх харваач Д.Жамбын захиас үг нь тэмцээний уриа үг болсоор байна.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй эхний таван байрыг 4 насны ангиллаар тус тус шалгаруулахын хамтаар хамгийн хол харвасан хүүхдийг “Есүнхэй мэргэн”, хамгийн мэргэн оносон хүүхдийг “Эрхий мэргэн”-ээр шалгаруулах зэрэг олон сонирхолтой тэмцээн явуулдаг нь үзүүштэй болгодог юм.

Тэмцээний талаар холбогдох утас:

Жамбын Сүнжидмаа 99100430

Дашдондогийн Боролзой 99018026

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 41 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 42 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 44 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 46 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 48 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 51 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 52 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 53 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 1 цаг 50 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 2 цаг 0 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 2 цаг 54 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 2 цаг 57 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 2 цаг 58 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 3 цаг 0 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 3 цаг 1 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 3 цаг 6 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 3 цаг 7 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 3 цаг 8 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 3 цаг 11 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 3 цаг 14 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top