x

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор ашиглалтад орлоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар хичээлийн жилийн нээлтийн өдөр 147 дугаар сургууль, сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборт ажиллалаа.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин клубын хойд хэсэгт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 960 хүүхдийн хүчин чадалтай 147 дугаар сургууль шинээр баригдаж ашиглалтад ороод байгаа. Тус хороонд улсын цэцэрлэг сургуульгүй учраас хорооны хүүхдүүд Амгалан цогцолбор, 14 дүгээр сургууль, 97 дугаар сургууль, 53 дугаар сургууль, 44 дүгээр сургууль, Баянзүрх цогцолбор сургуулиудад хуваагдаж суралцдаг байсан. 147 дугаар сургууль ашиглалтад орсноор хүүхдүүд хол явах шаардлагаггүй болж, харьяаллын дагуу сургуульдаа суралцах боломжтой болж байгаа юм. Одоогийн байдлаар 89 багш, 22 ажилтан, 1135 сурагчтайгаар хичээлийн шинэ жилийн сургалтаа эхлүүллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хүүхдүүдийн сурч боловсрох орчинг нь сайжруулж, зориулалтын сургууль шинээр барихад анхаарна. 2020 он гарсаар 30 сургууль, 45 цэцэрлэг ашиглалтад орсон бол ондоо багтаан 31 сургууль, 41 цэцэрлэгийн барилга, өргөтгөл, сургуулийн 24 дотуур байрыг ашиглалтад оруулна” гэдгийг онцолсон.

Үүний дараагаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборт ажиллав. Тус цогцолбор нь 0-3 хүртэлх насны хүүхдийг асарч, хүмүүжүүлдэг 42 дугаар ясли нэртэйгээр байгуулагдаж байсан. 2013 оноос хойш уг цэцэрлэгийн үйл ажиллагаа доголдож, барилгын асуудал хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан юм. Ийнхүү долоон жил гацсан цэцэрлэгийн шинэ барилгын хөрөнгийг 2018 онд шийдүүлснээр 5.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр хүүхдийн сэргээн засах зориулалт бүхий, олон улсын стандартад нийцсэн барилгыг ашиглалтад орууллаа.

Энэхүү цэцэрлэг, ясли ашиглалтад орсноор тархины саажилттай болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах, сэргээн засах эмчилгээ, нийгмийн хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлэх юм. Энэ хичээлийн жилд 165 хүүхдийг хамруулж байна.

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Өнөөдрийн байдлаар 27 сургуулийг Улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулаад байна. Үүн дотор сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор бол тусгай хэрэгцээт хүүхдүүдийг сурч, хүмүүжих боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

Мөн эрүүл мэндийн үйлчилгээг нэг багш нэг хүүхэдтэй ажиллах байдлаар үзүүлдгээрээ онцлогтой. 2013 оноос хойш 10 дугаар яслийн асуудал хүндрэлтэй байсныг хөрөнгө санхүүгийн асуудлыг шуурхай шийдвэрлэж, ашиглалтад оруулж байна. Цаашид тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хөдөлгөөнт, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх цогцолбор сургуулийг байгуулах хэрэгцээ шаардлага бий. Нөгөөтэйгүүр эцэг, эхчүүдийн оролцоо ч мөн чухал” хэмээв.  

БСШУЯ-ны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн дарга Ч.Ганцэцэг “Саажилттай болон хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдэд нөхөн сэргээх эмчилгээ, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлдэг. Манай улсад энэ төрлийн цэцэрлэг байгуулах хэрэгцээ шаардлага бий. Түүнчлэн тусгай хэрэгцээт хүүхдүүдийг ердийн хүүхдүүдтэй хамт суралцах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. Нийслэлийн хэмжээнд нийт зургаан тусгай сургууль, хоёр цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Яамны зүгээс тусгай сургууль, цэцэрлэгийг ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багшид арга зүйн дэмжлэг үзүүлдэг төв болгон хөгжүүлэх бодлого барьж ажиллаж байна” гэлээ.

Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын Хөгжмийн багш У.Билэгжаргал “Ийм сайхан сургуулийг ашиглалтад оруулахад анхаарч, тусалсанд баяртай байна. Хөгжмийн хичээл сайжруулсан хөтөлбөрийн дагуу явагдаж байгаа. Суралцагч хүүхдүүд маань их идэвх зүтгэлтэй хичээлдээ оролцдог” гэсэн юм.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 1 цаг 12 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 1 цаг 15 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 1 цаг 17 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 1 цаг 18 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 1 цаг 22 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 1 цаг 24 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 2 цаг 28 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 3 цаг 17 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 3 цаг 25 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 3 цаг 31 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 3 цаг 31 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 3 цаг 33 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 3 цаг 37 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 3 цаг 42 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 3 цаг 47 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 3 цаг 47 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 3 цаг 48 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 3 цаг 55 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 4 цаг 2 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 4 цаг 4 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top