x

Улсын хэмжээнд 83.2 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орлоо

2020-2021 оны шинэ хичээлийн жил өнөөдөр эхэлж байна. Энэ өдрийг тохиолдуулан БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн хүүхэд, багачууд, оюутан, эцэг эх, багш, эрдэмтэн мэргэд, боловсролын байгууллагын албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сайд Л.Цэдэвсүрэн “Өнөөдөр есдүгээр сарын 1-ний өдөр. Эрдэм номын энэхүү баярын өдрийг сэтгэл догдлон хүлээсэн Та бүхэнд Боловсрол, шинжлэх ухааны яамны хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол орны өнцөг булан бүрд мөнгөн хонхны дуу цангинасан, хүүхдийн инээд хөөр цалгисан энэ өдөр улсын хэмжээнд 1 сая гаруй хүүхэд, залуус танхимын болон танхимын бус хэлбэрээр хичээллэж эхэллээ. Улсын хэмжээнд 83.2 мянган хүүхэд анх удаа эрдмийн өргөөний алтан босгыг алхаж, нэгдүгээр ангид элсэн орж байна.

2020-2021 оны хичээлийн жилд суралцагчийн сурах, хөгжих, төлөвших, сурлагын амжилт, чанарт ахиц гаргах, багш мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлж, багш, ажилтнаа дэмжих, эцэг, эхтэй илүү сайн хамтран ажиллах зорилт дэвшүүлж байна.  

Үндэсний боловсролын чанарын тогтолцоог боловсролын бүх түвшинд сайжруулж, олон улсын хөтөлбөрийн сургалтыг үе шаттай өргөжүүлэн хүмүүжил төлөвшилтэй, мэдлэг, ур чадвартай монгол хүнийг бэлтгэх нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн боловсролын салбарын тэргүүлэх зорилт билээ. Засгийн газраас боловсролын салбарт бий болсон ололт, амжилтыг бататган бэхжүүлж, туршлага, сургамждаа тулгуурлан иргэн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэн, бодит үр дүн гарган ажиллана.

Дэлхий даяар мэдээлэл харилцаа, холбооны технологийн хөгжил иргэдийн өдөр тутмын хэрэглээнд хурдацтайгаар нэвтэрч, XXI зууны хүмүүсийн суралцах, ажиллах уламжлалт арга, хэлбэр, тогтсон хэв маягийг хүчтэй өөрчилж, зөвхөн танхимаар боловсрол олж авах хэвшмэл ойлголт, хандлага, арга хэлбэрийг өөрчилж байна. Иймд боловсролын сургалт, судалгаа, үйл ажиллагаанд цахим технологийн нэвтрүүлэлтийг шинэ түвшинд гарган, тасралтгүй хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.      

Хүүхэд багачууд, оюутан залуус Та бүхэн “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн ардын уламжлалт сургаалыг байнга санаж, хичээл номдоо шамдан, үндэсний соёл, ёс заншил, эрхэм нандин бүхнийг эзэмшихийн төлөө хичээн суралцаарай.

Багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхэн хүүхэд залуусыг боловсрол, мэдлэгээ ур чадвартай, зөв хандлагаар амьдралдаа хэрэглэх чадвар чадамжтай иргэн болгоход сургах үйлээ чиглүүлж, ажлын байрандаа мэргэжлээрээ тасралтгүй хөгжин, үндэсний боловсролын чанарт ахиц гаргахад хамтдаа хичээн зүтгэнэ гэдэгт итгэл төгс байна.

Эцэг, эх Та бүхэн үр хүүхдийнхээ сайн найз, туслагч, зөвлөгч нь байж, хүүхдээ хөгжүүлэх, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, сурах үйлийг нь дэмжихэд ямагт цаг гарган боловсролын байгууллагатай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 1 цаг 11 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 1 цаг 14 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 1 цаг 15 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 1 цаг 16 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 1 цаг 21 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 1 цаг 23 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 2 цаг 26 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 3 цаг 16 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 3 цаг 24 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 3 цаг 29 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 3 цаг 30 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 3 цаг 31 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 3 цаг 36 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 3 цаг 41 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 3 цаг 46 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 3 цаг 46 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 3 цаг 46 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 3 цаг 53 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 4 цаг 1 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 4 цаг 3 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top