x

Гурван аваргатай өдөр

Өчигдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр Спорт сонирхогч Монгол түмнээ баясгасан сайхан өдөр тохиож өнгөрлөө. Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд 10 дахь тулаанаа хийж,  өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа.

2020 оны Токиогийн олимпийн наадмын сонгон шалгаруулалтын эхлэл болсон жүдо бөхийн гран-при тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод өчигдөр өндөрлөлөө. Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр +100 кг-д алтан медалийн эзэн боллоо.

Японы Токио хотын Кокүгикан ордонд болсон сүмо бөхийн зуны тэмцээн ёкозүна Какүрюү М.Анандын ялалтаар өндөрлөлөө.

Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр: Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээний нэг Хөх хотын Гран при хоёр дахь жилдээ болж, +100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр алтан медалийн эзэн боллоо.

Энэ тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд явагдсан бөгөөд +100 кг-д шигшээд шалгарч барилдсан олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр наралтан медалийн төлөө хүч үзэв. Уг барилдаанд олимпийн аварга Н.Түвшинбаяр туршлага заан ялалт байгууллаа.

Их аварга Какүрюү М.Ананд: Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн зуны Нацү башёгийн Макүүчи буюу дээд зиндаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд 14 даваа, нэг унаатай түрүүллээ. 

Тэрбээр, Японы эзэн хааны цомыг 5 дахь удаагаа хүртэж байгаа бөгөөд анх удаагаа хоёр башё дараалан түрүүлж байна. Гүржийн бөх Точиношиныг Шодай давснаар түүний тэргүүлэлд цэг тавьсан бөгөөд Их аварга Какүрюү М.Ананд, түүнийг давж хоёр унаатай болсноор түрүүлэх боломжоо алдсан юм. Ийнхүү Точиношин 13 даваа, 2 унаатай башёг өндөрлүүлж Озэки цолны болзлыг хангалаа. Мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Анандадунаснаар 12 даваа 3 унаатай Нацү башёг дуусгалаа. 

Монгол улсын гавъяат тамирчин, Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт: АНУ-ын Миссиссипи мужийн Билокси хотод болсон тулаанд боксчин Н.Төгсцогт өрсөлдөгч Колумбийн тулаанч Оскар Эскандоныг техникийн илт давуугаар 10 дахь тулаанаа хийж,  өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа. Эдүгээ 33 настай Эскандон 2008 оноос мэргэжлийн боксын ринг дээр 28 тулаан хийж, 25 удаа ялалт /17 KO/ байгуулсан туршлагатай боксчин юм.

Хоёр тамирчин гурван үеийн турш тулалдсан бөгөөд Н.Төгсцогт эхний үед өрсөлдөгчийнхөө цохилтод оногдон тоолуулсан ч хоёр, гуравдугаар үед тус бүр хоёр ч удаа хүнд цохилтоор сөхрүүлж ялалт байгууллаа.  Түүний сүүлийн цохилт О.Эскандоныг цааш тоглох боломжгүй гэдгийг баталснаар тэрбээр мэргэжлийн боксын рингэн дэх 10 дахь ялалтаа авч чадлаа. 

Ийнхүү Н.Төгсцогт мэргэжлийн боксын эхний 10 тулаандаа бүгдэд нь ялалт байгуулснаас есөн тулаанд техникийн илт давуугаар буулган аваад байна. Н.Төгсцогтын дараагийн тулаан эцэслээгүй байгаа ч зургаан сарын дараа буюу ирэх арваннэгдүгээр сарын эхээр байж болзошгүй гэж Premier Boxing мэдээлжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 42 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 43 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 45 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 48 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 49 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 52 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 53 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 55 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 1 цаг 51 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 2 цаг 1 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 2 цаг 55 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 2 цаг 58 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 2 цаг 59 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 3 цаг 1 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 3 цаг 2 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 3 цаг 7 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 3 цаг 8 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 3 цаг 10 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 3 цаг 12 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 3 цаг 15 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top