x

Орон нутгийн элсэгчид ЭЕШ-ын давтлагад идэвхтэй хамрагдаж байна

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг тавдугаар сарын 11-нээс эхлэн танхимаар олгож эхэлсэн билээ. Энэ дагуу анги танхимын ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, эрүүл мэндийн байгууллагаас  гаргасан зөвлөмжийн дагуу танхимын сургалтыг  хот, хөдөөд амжилттай зохион байгуулж байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 32 мянган хүүхэд ЭЕШ өгөхөөр  бүртгүүлээд байна. Орон нутгийн элсэгчид ЭЕШ хэрхэн бэлтгэж буй талаарх мэдээллийг аймаг, орон нутгийн Боловсрол соёлын газруудаас тодруулсан юм.

Төв аймагт 715 сурагч элсэлтийн шалгалт өгнө

Хаврын сар ард хоцорч, улс төр, боловсролын салбар идэвхжсэн энэ үед орон даяар ЭЕШ-ын бэлтгэл ажил бас ид өрнөж байна. Төв аймгийн хэмжээнд энэ жил  12  дугаар ангийг 750  сурагч төгсөж байгаа аж. Үүнээс  715 сурагч 10 хичээлээр ЭЕШ өгөхөөр Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлжээ.  Энэ жилийн ЭЕШ-ыг Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуульд долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс УОК, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу багш,сурагчид амны хаалт зүүх, биеийн халууныг хэмжих зэрэг арга хэмжээг авч байна. Мөн нэг ангид суух хүүхдүүдийг хоёр метрийн зайтай суух, гар ариутгах, агаар сэлгэлт зэргийг тогтмол хийх тал дээр бэлтгэл ажлаа хангаж байна хэмээн тус аймгийн БСУГ-ын дарга У.Даваажав хэллээ.

Архангайд ЭЕШ-ын бэлтгэл өндөр хувьтай байна

Архангай аймгийн  хэмжээнд ЕБС-ийн 21 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр сургуульд 12 дугаар ангийн 918 сурагч суралцдаг ажээ. Тус аймгийн төгсөх ангийн сурагчид танхимын сургалтанд хамрагдаж, ЭЕШ-д бэлтгэх байдал харьцангуй өндөр хувьтай байна. Холбогдох албаны мэдээлж буйгаар өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн танхимын сургалтанд 863 сурагч хамрагдаж, ЭЕШ-д бэлтгэх, давтлаганд хамрагдах үзүүлэлт 94 хувьтай байна гэв.

Сүхбаатар аймгийн сурагчид идэвхээр тэргүүлэв

Сүхбаатар аймгийн хувьд, 12 дугаар анги төгсөгчид ЭЕШ-ын давтлагаа харъяа сургуулиуд дээрээ авч эхэлсэн байна. Тус аймгийн хэмжээнд давтлагын хамрагдалт маш сайн буюу 96 хувьтай байна гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээллээ. Ингэхдээ сургуулиуд нэг ангид 10-аас дээш хүүхэд оруулахгүй байгаа бөгөөд эрүүл ахуй, ариутгал, халдварын дэглэмийг чанга баримталж, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг мөрдөн ажиллаж байгаа аж. Харин сурагчид давтлагаас гадна бие даасан онлайн сургалтад хамрагдах, ТВ хичээлээ тогтмол үзэж судлах зэргээр ЭЕШ-ын бэлтгэлээ давхар бие даан хийж байгаа гэдгийг анги удирдсан багш нар нь хэлж байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ жил есдүгээр ангийг 810, 12 дугаар ангийг 600 орчим хүүхэд төгсөж байгаа аж. Харин ЭЕШ өгөхөөр 550 гаруй хүүхэд бүртгүүлжээ.

Увсад ЭЕШ-ын амжилтыг ахиулахаар 11 зөвлөх багш ажиллаж байна

Улсын хэмжээнд нэг сарын хугацаатай зарласан танхимын сургалт буюу ЭЕШ-ын давтлага энэ сарын 11-нд өндөрлөнө. Аймгийн ерөнхий боловсролын 17 сургуулийн төгсөх ангийн 740 сурагч, өмнөх оны 50 төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Мөн аймаг, орон нутгийн боловсролын байгууллагууд БСШУС-ын сайдын тушаал, аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ЭЕШ-ын давтлага сургалтыг маш сайн зохион байгуулан ажиллаж байна.

Увс аймгийн хувьд боловсролыг хөгжүүлэх хөтөлбөрөөс санхүүжүүлэн аймгийн төвийн зургаан сургуулийн 12 дугаар ангийн 440 сурагч, 60 гаруй багш нарт нэг сарын хугацаанд өдөр бүр үдийн хоол өгч, мэргэжлийн багш шаардлагатай найман суманд 11 зөвлөх багшийг нэг сарын хугацаатай ажиллуулж байгаа аж. Энэ ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын Боловсрлын хэлтсээс Наранбулаг суманд ажиллаж, төгсөгчдийн ЭЕШ-ын бэлтгэл, явц, үр дүнтэй танилцсан байна. 

Тус сумын сургуульд ЭЕШ-д бүртгүүлсэн 21 сурагч суралцаж байгаа бөгөөд “Багш солилцоо хөтөлбөр”-ийн хүрээнд ЭЕШ-ын амжилтыг ахиулах зорилгоор Улаангом сумын Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн химийн багш Г.Намуунсарнай, Ерөнхий боловсролын гуравдугаар дугаар сургуулийн физикийн багш Ч.Жавзмаа нар туршлага солилцон ажиллаж байгаа аж. Сурагчид өөрийн сонгосон хичээлээр долоо хоногт 10-аас доошгүй цагийн давтлагад хамрагдах боломжтой бөгөөд вирусын халдвараас болж, хичээл сургалтын үйл ажиллагаа зогссон энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлээ базаахад энэ үйл ажиллагаа маш том дэмжлэг болж буйг  багш, сурагчид онцолж байв.

“Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 6 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 19 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 28 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 1 цаг 34 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ 17 цаг 22 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 17 цаг 32 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 38 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ 20 цаг 8 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо 20 цаг 15 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна 20 цаг 20 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ 20 цаг 29 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 20 цаг 37 мин Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 15 мин Дайн дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт 22 цаг 36 мин Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав 23 цаг 5 мин АУЗ П.Бадарчийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 23 цаг 11 мин Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог зам 22-26 км үргэлжилнэ 23 цаг 18 мин Кенийн эмэгтэй хөнгөн атлетикчид дэлхийн рекордуудыг шинэчиллээ 23 цаг 21 мин Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 23 цаг 27 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо
Top