x

Судлаачид СУРГУУЛИУДЫГ НЭЭХ БОЛООГҮЙ гэсэн дүгнэлт гаргалаа

Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хаагдсан сургуулиудыг дахин нээх хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа улс орнууд коронавирусийн халдварын тархалтын хоёр дахь давлагаанд өртөх эрсдэл бий гэсэн судлаачдын байр суурийг СNN онцолжээ.

Судалгаагаар ихэнх хүүхдүүд хөнгөн хэлбэрийн КОВИД-19-аар халдварлаж байгаа хэдий ч бие биедээ болон сул биетэй насанд хүрэгчдэд вирусийг дамжуулдаг бөгөөд сургуулийг хааснаар халдварын тархалтыг зогсоох магадлал ӨНДӨР гэдгийг тодорхойлжээ.      

Хятадад хийсэн нэгэн судалгааны үр дүнг "ШИНЖЛЭХ УХААН" сэтгүүлд өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн байна. Уг судалгаагаар сургуулийг хааснаар халдварын тохиолдлын тоо буурч, цар тахлын тархалтыг удаашруулсан байж болзошгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Дээрх судалгааг Хятад, Америк, Италийн судлаачид хамтран коронавирус анх илэрсэн Ухань болон Хятадын томоохон хотуудын төлөөлөл Шанхайд хотод хийсэн байна. Судалгааны дүнгээр 14 хүртэлх насны хүүхдүүдийн сургуулийн орчинд үүсэх харилцааг бүрэн зогсоосноор нэг өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо 42 орчим хувиар буурч байгааг батлаад сурагчдын улирлын амралтын үеэр шинээр илрэх тохиолдлын тоо 64 хувиар бага байсан тооцоо гарчээ.

Уг судалгааны дүгнэлтэд “Сургууль хаах арга хэмжээ нь КОВИД-19 халдварын тархалтаас бүрэн урьдчилан сэргийлэхгүй ч өвчний динамик өсөлтийг сааруулахад мэдэгдэхүйц нөлөөлнө” гэсэн байна.

Мөн уг судалгаагаар 0-14 насны хүүхдүүдийн гуравны нэг нь насанд хүрэгсэдтэй адил вирусээр халдварласан байх талтай гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа ч дээрх судалгаа СNN-д хангалттай өгөгдөл цуглуулж чадаагүй тул судалгааны үр дүнг дахин баталгаажуулах шаардлага бий гэжээ.

Их Британийн Рийдинг их сургуулийн эсийн микробиологийн дэд профессор Саймон Кларкийн хэлснээр судалгаа нь зөвхөн халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдлын мэдээлэлд суурилж, ямар ч шинж тэмдэг илрээгүй тохиолдлыг судалгаанд тооцоогүйг, мөн судалгааг халдвар тархахад бусад хүчин зүйл нөлөөлсөн Хятадын тодорхой нэг хэсэгт хийснийг онцлон тэмдэглэсэн байна.

Хятадын зүүн өмнөд хэсгийн ЛАНСЕТ" сэтгүүлд 4 дүгээр сард нийтлэгдсэн судалгаанаас харахад хүүхдүүд бусадтай адил коронавирусийн халдвар авах эрсдэлтэй ч хүнд хэлбэрийн халдвар авах тохиолдол бага гэж тогтоосон байна.

Хүүхдүүд Ковид-19-д өртөх магадлал бага байгаа гэсэн нэгэн таамаглалыг Германы Зоонозын халдварт өвчин судлалын сүлжээний сэтгүүлд 4 дүгээр сард нийтэлсэн байна. Гэвч бусад шинжээчид СNN-д судалгаа нь халдвар авах хэмжээг тодорхой тогтоогоогүй, бусад судлаачдын хөндлөнгийн дүгнэлтийг тусгаагүй, судалгааны өгөгдөл цуглуулах арга зүйн боловсруулалт хангалтгүй байна гэж мэдэгджээ.

Дээр дурдсан судалгааны үр дүн баттай биш байгаа хэдий ч, улс орнууд сургуулиа нээх шийдвэрийг болгоомжтой гаргах ёстой гэж Профессор Саймон Кларк анхааруулжээ.

Хятад, Тайван, Нидерланд, Израиль зэрэг орнууд сургуулиудаа нээж эхлээд байгаа бөгөөд бусад улсууд ч мөн нээх төлөвтэй байна. Тухайлбал, Их Британи 6 дугаар сарын 1-ний өдрөөс бага ангийн хичээлийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Их Британийн сургуулиа нээх шийдвэр хэт эртэдсэн гэж үзэж байгаагаа Профессор Саймон Кларк энэ нь халдварын хоёр дахь давлагааг эхлүүлэх хөшүүрэг болох талтай хэмээн онцолсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 1 цаг 13 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 1 цаг 15 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 1 цаг 16 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 1 цаг 17 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 1 цаг 24 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 1 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 1 цаг 26 мин Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож эхэллээ 1 цаг 28 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 2 цаг 41 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 2 цаг 44 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 2 цаг 46 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 2 цаг 47 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 2 цаг 51 мин Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 509 зөрчил илрүүлжээ 2 цаг 53 мин Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 3 цаг 56 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 4 цаг 46 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 4 цаг 54 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 4 цаг 59 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 5 цаг 0 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 5 цаг 2 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top