x

БНСУ-д ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийг цахимаар хийхээр болжээ

БНСУ-д ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийг цахимаар хийх болсон бол Япон улсад сурагчдын хөл хориог үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. 

Энэ талаар БСШУС-ын яамнаас мэдээлж байна. 

БНСУ

Тус улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн нээлтийг үе шаттайгаар анх удаа цахимаар хийхээр болсон байна. Ахлах болон дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлтийг 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хийх бол бусад ангийн сурагчдын хичээлийн жилийн нээлтийг 4 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Харин сургуулийн өмнөх боловсролын хөл хориог тодорхойгүй хугацаагаар сунгасан байна.

11 дүгээр сард зохион байгуулагдах байсан элсэлтийн ерөнхий шалгалтын товыг хоёр долоо хоногоор хойшлуулж, 12 дугаар сарын 3-ны өдөр хийхээр товложээ.

Япон

2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Япон Улсад коронавируст халдвар (COVID-19)-ын 2229 тохиолдол бүртгэгдсэн байна.

Токио хотод коронавируст халдвар (COVID-19) авсан иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Токио хотын Боловсролын зөвлөлөөс хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулахаар төлөвлөж байгааг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн байна.

2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайд Шинзо Абэ бүх бага, дунд, ахлах болон тусгай хэрэгцээт сургуулиудыг 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хаахыг уриалсан.

Үүний дагуу Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 47 мужийн Боловсролын зөвлөлүүдэд сургуулиудыг 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хаврын амралтын төгсгөл (ихэвчлэн 4 дүгээр сарын эхээр дуусдаг) хүртэл хаах эсэх, хэр удаан хугацаагаар хаах талаар шийдвэр гаргах эрхийг олгосон байна.

Эх сурвалж: БСШУСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв саяхан Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 1 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 2 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 4 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 5 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 8 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 15 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 25 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 27 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 1 цаг 8 мин Монголд анх удаа дэвшилтэт технологийн ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад ороход бэлэн боллоо 1 цаг 10 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 2 цаг 24 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 2 цаг 26 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 2 цаг 27 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 2 цаг 28 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 2 цаг 35 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 2 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 2 цаг 37 мин Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож эхэллээ 2 цаг 39 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 3 цаг 52 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top