x

“UB CUP” тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд байгууллагууд болон ахмадуудын дунд “UB CUP” тэмцээнийг анх удаагаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ ажлын хүрээнд Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн хөлбөмбөгийн ногоон талбайд “UB CUP” тэмцээний нээлтийн ажиллагаа болов.  Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд, ННБТС хорооны Спортын хөгжлийн хэлтсийн дарга С.Саранцэцэг, МХБХ-ны Тэмцээн, уралдаан зохион байгуулах хэлтсийн дарга С.Жаргал, Улаанбаатар хотын хөлбөмбөгийн холбооны УЗ-ийн гишүүн Р.Эрдэнэ, “Их Талын Дуулиан” ТББ-ын УЗ-ийн дарга Б.Гантулга тэргүүтэй хүндэт төлөөлөгчид оролцсон.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр тэмцээнийг нээж үг хэлж, өсвөрийн хөлбөмбөгчид морин хуурын аялгуунд төрийн дууллаа эгшиглүүлэн дуулж, Багийн ахлагч нар төрийн далбаагаа мандуулснаар нээлтийн ажиллагаа эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит 12 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээнд оролцогч хүүхэд багачуудыг төлөөлж, УЗ-ийн дарга Б.Гантулга 12 дугаартай “Аз жаргалтай Улаанбаатар” өмсгөлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт гардуулан өгсөн байна.

Нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн тамирчид, төлөөлөгчдийг төлөөлөн ДАШТ үзэх АЗТАН-г М.Отгонбаяр дарга тодруулахад “MCS Coca Cola” багийн хаалгач Очирпүрэв азтанаар тодрон, ОХУ-ын Санкт Петрбург хотноо 2018 оны 06 сарын 19-ний өдөр болох ОХУ-Египетийн тоглолтыг үзэх азтан боллоо.

Тэмцээний нөхөрсөг тоглолт 40-50 насны хөлбөмбөгийн спортын мастер, хүндэт зочдоос бүрдсэн “Аз жаргалтай Улаанбаатар” баг “Дуулиан-2020” тэмцээний 15 настнуудын шилдгүүдээс бүрдсэн “Дуулиан-2020” багтай тоглон, 0:3 харьцаатайгаар “Дуулиан-2020” өсвөрийн хөлбөмбөгчид бут ниргэлээ.

Тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Төв Цэнгэлдэх Хүрээлэн, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, “Эрчим клуб”-ын хөлбөмбөгийн ногоон талбай дээр үргэлжилнэ гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ 16 цаг 28 мин Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 17 цаг 39 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 17 цаг 39 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 17 цаг 40 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 17 цаг 41 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 17 цаг 42 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 17 цаг 43 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 17 цаг 44 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 17 цаг 49 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 17 цаг 54 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 17 цаг 56 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 17 цаг 58 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 18 цаг 0 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 18 цаг 1 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 18 цаг 2 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 18 цаг 3 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 18 цаг 4 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 18 цаг 5 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 18 цаг 6 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 18 цаг 7 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top