Улс төр

ӨБХ-ны даргад гишүүн О.Номинчимэгийн нэрийг дэвшүүлэв
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд нэр дэвшигчийг 100 хувь дэмжсэн тул санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
2025-07-09

УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг эцэслэн батлах тухай санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.4 хувь нь, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мөнхүү Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин батлав.
2025-07-09

Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна
Манай Засгийн газар төрийн үйл ажиллагааны шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд төсвийн тодотголыг УИХ-д өргөн бариад батлагдах шатандаа явж байна. Засгийн газар илүү цомхон чадварлаг, хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг тэргүүнд тавьсан үүрэг даалгавруудыг холбогдох сайд нарт өгч ажиллаж байна.
2025-07-09

Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ
Цогцолборыг 2001 оны 10 дугаар сард Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, нийслэл хот, МУЗН, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран байгуулсан юм. Цогцолборын хадгалалт, хамгаалалтыг гэрээний дагуу Монголын Улаан загалмай нийгэмлэг, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцаж байна.
2025-07-09

Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Санамж бичигт хурдан морины уралдаан болон сунгаа бэлтгэлийн үед уралдаанч хүүхдийн эрх, амь нас эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг нэн тэргүүнд тавьж, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах, хууль тогтоомжийг мөрдөж, захиргааны хэмжээний акт хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллах талаар тусгажээ.
2025-07-08

Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна
Шадар сайд С.Амарсайхан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын хувиар Шатар, Жүдо, Бүжгийн спорт, Паралимп, Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам, Зүүн Азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн нэр бүхий тамирчид, уран бүтээлчид, хөгжөөн дэмжигчдэдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
2025-07-08

"Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ
Энэ жилийн форумд төр засгийн 500, хувийн хэвшлийн 700, ТББ-ын 900 орчим хүн оролцохоор бүртгүүлжээ. Форумд оролцохын тулд Монгол Улсын иргэн нэг сая төгрөг, гадаад улсын иргэн 500 ам.доллар төлсөн байна.
2025-07-08

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.07.08/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
2025-07-08

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо
Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийн хайгуулыг хийх ажил” (1991-1996 он), “Ус хангамжийн системийг нэн яаралтай шинэчлэх мастер төлөвлөгөөний өргөтгөл шинэчлэлийн эхний ээлж” (1997-2000 он), хоёрдугаар ээлж (2005-2007 он), Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх “Гачууртын эх үүсвэр” (2012-2014 он) төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.
2025-07-07

“Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилгоор 260.3 сая ам.долларын хэмжээтэй зээллэгийн үндсэн болон хүүгийн төлбөрийн 85 хувь хүртэлх хэмжээнд “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-т 2025 оны төсвийн жилд багтаан Засгийн газрын өрийн баталгаа гаргахад зөвшөөрөл олгох асуудлыг, хоёрдугаар заалтад тогтоолыг дагаж мөрдөх хугацааг зохицуулахаар тусгажээ.
2025-07-07