Нийгэм

Монгол Улс энэ сард 193.4 мянган тонн шатахуун татан авна
Шатахуун импортлогч компаниуд 12 дугаар сард АИ-92 шатахуун 62660 тонн, дизель түлш 129.240 тонн, АИ-95 шатахуун 1560 тонн худалдан авахаар захиалсан талаар АҮЭБЯ-наас мэдээлэв.
2025-12-03

2026 онд нийслэлд 53.74 км авто зам шинээр барина
НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ.
2025-12-03

Монгол Улсад 115,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас, 14,700 хүүхэд байна
Өнөөдөр “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр” тохиож байна.
2025-12-03

Гүйцэж түрүүлэхийн улмаас осол гарч, нэг хүн гэмтжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Суудлын автомашин мотоцикльтэй мөргөлдсөн байна" гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Мустанг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж ослын улмаас 1 хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна, тус хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
2025-12-03

Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан 109 гэмт хэрэг бүртгэгджээ
Энэ оны 11 сарын байдлаар бусдад дансаа ашиглуулж мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг 109 бүртгэгдсэн байна.
2025-12-03

2026 оны төсөвт ногоон хотын бодит хөрөнгө оруулалт шаардлагатай байна
НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны хуралдаанаар өнөөдөр Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ.
2025-12-03

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг АТГ хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 365 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 199 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 166 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2025-12-03

Өвөрхангай аймагт орших Ханбаян хайрханыг төрийн тахилгат болгох саналыг хүргүүлэв
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ханбаян хайрханыг төрийн тахилгат болгох шийдвэрийг аймгийн ИТХ-аас гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүллээ.
2025-12-03

Өнөөдөр болох гол үйл явдлууд
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад 2025 оны 12 дугаар сарын 1-3-нд төрийн айлчлал хийнэ.
2025-12-03

Монгол Улс дэлхийн цөлжилттэй тэмцэх хүчин чармайлтад хувь нэмрээ нэмэгдүүлнэ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Хэрэгжилтийг хянах хорооны 23 дугаар хурлын үеэр хийсэн хэвлэлийн хуралд СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дэргэдэх Ажлын албаны дарга Д.Батмөнх оролцож мэдээлэл өгөв.
2025-12-03

Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулахыг онцлов
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаныхан өнгөрсөн гурван жилд хил дээр 14,163 зорчигчид мэдээлэл өгч, 276 тохиолдлыг эрсдэлтэй байж болзошгүй хэмээн ажиглаж, 111-ийг нь холбон зуучилж, аяллаа зогсоохыг ятгажээ.
2025-12-02

Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав
МХЭҮК Монголын Хөдөлмөрийн их сургуулийн судлаачдын багтай хамтран “Иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт: Эрүүл мэндийн санхүүжилт, даатгалын тогтолцоо” судалгаа хийж байна.
2025-12-02

Эмийн чанарын хяналтын үндэсний лаборатори 2026 онд ашиглалтад орно
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон ДЭМБ суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр, ХӨСҮТ-ийн захирал С.Энхболд нар өнөөдөр Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай танилцлаа.
2025-12-02

Гадаадын иргэн, харьяатын газар AI чатбот нэвтрүүлж, мэдээлэл өгөх үйлчилгээгээ сайжрууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан чатботыг цахим үйлчилгээний нэгдсэн систем болон байгууллагын цахим сайтад холбон үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна.
2025-12-02

Нийслэлийн төр, захиргааг ухаалаг программ хангамжид шилжүүлэхээр болов
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлтэй хамааралтай аппликейшны тоо замаа алдсан байна. Бараг байгууллага бүр дотооддоо болон иргэдэд чиглэсэн ашиглалт багатай аппликейшн хийгээд хөгжүүлэлт хийдэггүй орхидог.
2025-12-02

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр хэлэлцэв
Монгол Улсын Их Хурал Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг баталсан хэдий ч тус хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа хэмээн үзэж Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор Ажлын хэсэг байгуулсан.
2025-12-02

Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ
Богдхан уулын Чандманийн ам гэх газарт Буга эврээрээ торон хашаанд орооцолдсон байна гэх дуудлага мэдээлэл иржээ.
2025-12-02

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг өргөжүүлэхээр ОУХБ-тай хамтран ажиллана
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал ноён Чанхи Ли-г өнөөдөр хүлээн авч уулзлаа.
2025-12-02

Өнгөрсөн онд 1.3 сая хүн ХДХВ-ээр халдварласан гэж ДЭМБ мэдээлэв
Өнгөрсөн онд 1.3 сая хүн хүний дархлал хомсдолын вирусний /ХДХВ/ халдвар авсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ даваа гарагт анхааруулаад, гадаадын тусламжийг танасан нь эмчилгээ, шинжилгээ, олон нийтийг хамарсан хөтөлбөрүүдийг тасалдуулж, дэлхийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ажил гэнэт зогсонги байдалд орсныг онцлон дурджээ.
2025-12-02

BYD 90 мянга орчим авто машинаа доголдлын улмаас эргүүлэн татаж эхэллээ
Хятадын авто машин үйлдвэрлэгч BYD компани цэнэг хураагуурын системд доголдол илэрсэнтэй холбоотойгоор хос хөдөлгүүрт 88 981 ширхэг авто машинаа эргүүлэн татахаар шийдвэрлэсэн талаар Хятадын Зах зээлийн зохицуулалтын газраас мэдээлжээ.
2025-12-02
