Нийгэм

"Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалт ирэх долоо хоногт эхэлнэ
Төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх хүрээнд зохион байгуулсан уулзалтаар “Улаанбаатар трамвай” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтын бүтцийг танилцуулж, хэрхэн төлөвлөснөө дэлгэрэнгүй мэдээлэв.
2025-12-09

Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Хүүхэд-Хайр-Ирээдүй хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
2025-12-09

Арванхоёрдугаар сарын 29, нэгдүгээр сарын 1-нд зарим хилийн боомт амарна
Монгол Улсын Үндэсний эрч чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр буюу 12 дугаар сарын 29-нд, шинэ оны эхний өдөр 2026 оны нэгдүгээр сарын нэгэнд зарим хилийн боомт амарна.
2025-12-09

ХАА-н машин техникийн эд анги үйлдвэрлэлийн шинэ лаборатори нээгдлээ
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Хөдөө Аж Ахуйн Их сургуульд орчин үеийн CNC технологитой “Хөдөө аж ахуйн машины эд анги үйлдвэрлэл, засварын лаборатори”-ийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
2025-12-09

Онцгойгийнхны ачаар 4359 иргэн, 429.2 тэрбумын хөрөнгө аврагджээ
Улсын хэмжээнд он гарсаар арваннэгэн сарын байдлаар 4974 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
2025-12-09

“Бөртэ чоно-2025” шагналтнууд маргааш тодорно
Монголын үндэсний олимпын хорооноос спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 10-ны өдөр зохион байгуулагдана.
2025-12-09

“Солонго 1, 2” төслийн барилга угсралтын ажил 60 хувьтай үргэлжилж байна
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагва-Очир “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн ажлын явцтай танилцлаа.
2025-12-09

“ТОСК” ТӨХХК-ийн хамт олон технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдлээ
Өдөр бүр өсөн нэмэгдэж буй дижитал хэрэглээ нь жендэрт суурилсан хүчирхийллийн шинэ хэлбэрүүдийг бий болгож, цахим болон бодит орчинд хүний эрх, аюулгүй байдалд томоохон заналхийлэл учруулсаар байна.
2025-12-09

Сүүлийн зургаан жилд авлигаас үүссэн 3.4 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлттэй холбоотой мэдээллийг АТГ-аас танилцууллаа. 2019–2024 оны хооронд нийт 3.4 их наяд төгрөгийн хохирлыг дотоод, гадаад эх үүсвэрээс нөхөн төлүүлсэн байна.
2025-12-09

Өнөөдрийн онцлох үйл явдлууд
09:00 цагт: “Нийслэлийн төсөв асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” хэлэлцүүлэг АТГ-ын Олон нийтийн төвийн хурлын зааланд болно.
2025-12-09

Улаанбаатарт тусгай замын автобусны системийг нэвтрүүлнэ
Азийн Хөгжлийн банк Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэхээр тусгай замын автобусны систем байгуулах 60 сая ам.долларын зээлийн санхүүжилтыг баталлаа.
2025-12-09

Ерөнхий сайд “Physical: Asia” шоуны оролцогчидтой уулзаж, талархал илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical: Asia” төслийн ерөнхий продюсер Жан Хо Ги болон тус шоуны Австралийн багийн оролцогч Эдди Уильямс, Солонгосын багийн ахлагч, холимог тулааны тамирчин Ким Дун Хён, кроссфитийн тамирчин Ким Жэ Хун болон Монголын багийн ахлагч, улсын арслан Б.Орхонбаяр, МУГЖ, уран нугараач Б.Лхагва-Очир нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
2025-12-09

“Алтан үзэг 2025” наадмын шилдгүүд тодорлоо
Хүмүүнлэгийн их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимээс жил бүр зохион байгуулдаг оюутны шилдэг бүтээл шалгаруулах сэтгүүл зүйн “Алтан үзэг” улсын наадмын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол өнгөрсөн бямба гарагт боллоо.
2025-12-09

Монгол Улс COP17-оор хөрөнгө оруулалт татах гурван гол чиглэлээ тодорхойлов
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Д.Батмөнх "Nature Summit 2025" арга хэмжээний нээлтийн индэрт Монгол Улсыг төлөөлөн үг хэлэв.
2025-12-08

Ажил хэргийн 10 хоногийн визийг уригчгүйгээр цахимаар авах боломж нээгдлээ
Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг татах, зорилгодоо нийцсэн визийг үнэн зөв мэдүүлэх, визийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор ажил хэргийн шугамаар түр ирэх гадаадын иргэнд К1 болон А3 ангиллын арав хоногийн визийг уригчгүйгээр цахимаар олгох боломжийг бүрдүүллээ.
2025-12-08

Нийслэлийн 182 сургуульд өргөн цар хүрээтэй ариутгал эхэллээ
Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор ЕБС-ийн 6-9 сурагчид энэ долоон хоногт цахим хэлбэрт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан сурагчдын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор сургуулийн анги танхимд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг үе шаттай эхлүүлээд байгаа аж.
2025-12-08

Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашиглалтад орно
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг төслийн бизнес загварыг танилцуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт зохион байгууллаа.
2025-12-08

Холбооны хяналтын бүтцийг шинэчилж, бүсийн ахлах байцаагчдыг томиллоо
Харилцаа холбооны салбарын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд тавих хяналтыг орон нутагт түргэн шуурхай, үр дүнтэй зохион байгуулах зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шийдвэрээр улсын байцаагчдын ажиллах зохион байгуулалтад шинэчлэл хийж байна.
2025-12-08

11-11 Төв гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээлээ
Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига , албан тушаалын гэмт хэргийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан.
2025-12-08

“Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар “Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2025-12-08
