x

2026–2030 оны хөгжлийн чиглэлд нийгмийн сайн сайхан байдлыг 20%-иар өсгөхөөр тусгав

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо болж, салбарын 4893 албан хаагчийг төлөөлж 175 удирдах ажилтан оролцож байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд 2025 онд хэрэгжүүлсэн бодлогын гол арга хэмжээ, эрх зүйн шинэчлэлийн явц, тулгарсан сорилт, бэрхшээл болон цаашид анхаарах шаардлагатай асуудлуудаа нягтлан хэлэлцэж, салбарын хөгжлийн дунд хугацааны бодлого, чиглэл, 2026 онд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээг бодит үр дүнд чиглэсэн, ажил хэрэгч байдлаар хамтран зөвлөлдөж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт манай салбар хариуцан хэрэгжүүлэх 62 зорилтын 104 арга хэмжээ тусгагдсанаас 2025 оноос хэрэгжсэн 100 арга хэмжээ, 2026 оноос хэрэгжих 3 арга хэмжээ, 2027 онд хэрэгжих 1 арга хэмжээ байна.

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд үндэсний 10 үр дүнг тодорхойлсны 3 нь тус салбарын гүйцэтгэл, үр дүнгээс шууд хамаарахаар байна. Үүнд:

Чанартай, хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлт 0.756 байгааг 0.813 оноонд хүргэх;

Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар дундаж давхаргын эзлэх хувь тооцохгүй байгааг тооцож, 2030 онд 20 хувиар нэмэгдүүлэх;

Эрүүл, аюулгүй амьдрах орчин, хүртээмжтэй орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээгээр амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн эрүүл тогтвортой байдлыг бэхжүүлж, хүүхдийн хөгжил хамгааллыг шинэ шатанд гаргаж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг тооцохгүй байгааг тооцож, 20 хувиар өсгөхөөр ирэх 5 жилийн үр дүнг УИХ-аас батлаад байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2026 онд дэвшүүлсэн бодлогын зорилт, арга хэмжээг бүх шатандаа нэгдсэн ойлголт, уялдаатай төлөвлөлттэйгээр хэрэгжүүлэх, салбарын шинэчлэлийн зорилтыг бодитой хэрэгжүүлэхийн тулд байгууллагын удирдах ажилтнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, манлайлал нэн чухал болохыг энд онцолсон.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналтын бүх түвшинд иргэн зөвхөн үйлчилгээний хэрэглэгч байх бус, өөрийн амьдралд нөлөөлөх шийдвэрт идэвхтэй оролцох, сонголт хийх, хэрэгцээ, шаардлагаа тодорхойлох боломжийг хангахад анхаарах шаардлагатай. Мөн мэдээлэл, технологид суурилсан, хүртээмжтэй, хялбар, ил тод үйлчилгээний экосистемийг бүрдүүлэх, хүний субъектив үнэлэмж, оролцоо шаардахгүйгээр үйлчилгээ авах боломжийг сайжруулахад салбарын удирдлагууд анхаарч ажиллахыг”-ыг чиглэл болголоо гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top